• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
ЭКОТРАЗ ПЛАС ПУРОН

ЭКОТРАЗ ПЛАС ПУРОН

Экотраз плас пурон дусаалга нь амитраз 1.5%, делтаметрин 0.51% эвэр уусмал нь 1.0% ивермектин ба 1.0% бензил алкогол агуулдаг.    

Хэрэглэх заалт: Үхэр, хонь, ямааны хачиг, хөх, шар ширх, хамуу, нисдэг ялаа (хэдгэнэ)-ны эсрэг дусааж хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун: Үхэрт хэрэглэх тун: 10 кг тутамд 1 мл тунгаар хэрэглэнэ.

Толгой хүзүүний хэсгээс эхлэн нурууны нугалмын хоёр талаар сүүл хүртэл дусааж хэрэглэнэ. Хачгийн дахин халдварлах байдлаас шалтгаалан давтан хэрэглэх хугацаагаа сонгоно. Хонь ямаа: Эмчилгээний давтамжийг тухайн нөхцөл байдал болон паразит хорхойн тархалтаас шалтгаалан сонгоно. Хэрэглэх тун: 5 кг тутамд 1 мл тунгаар хэрэглэнэ. Хачгийн үед: нийт олгох тунг 4 хэсэгт хувааж хонь, ямааг дээш нь харуулж бэхлээд нимгэн арьстай суга болон цавины хэсэгт дусааж хэрэглэнэ. Давтамж: Ангори үүлдрийн ямаа - 2 долоо хоногийн дараа давтан тун, Дорпер үүлдрийн хонь - 4 долоо хоногийн дараа давтан тун, Меринос үүлдрийн хонь - 6 долоо хоногийн дараа давтан тунг тус тус олгоно. Ихэнх тохиолдолд хонинд давтан тунг 3-4 долоо хоногийн зайтай болон шаардлагатай үед нь эсвэл хачгийн тархалт халдварлалтаас шалтгаалан тус тус хэрэглэнэ. Хонинд хөл турууны гэмтлийн үед 1 мл-г гэмтсэн хэсэгт дусааж хэрэглэнэ. Тун олгогчийг хэрэглэх: Дээд талын тагийг эргүүлж соруулж аваад тунг тааруулна. Үүний дараа тааруулсан тунгаа өөрчлөлгүйгээр савлагаатай бэлдмэлээс соруулж авна.  

Гаж нөлөө, эмийн харилцан нөлөөлөл: Тунг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд шүлс гоожих, номойрох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ шинж тэмдэг нь ямар нэгэн өвчний хүндрэл өгөхгүй хэсэг хугацааны дараа арилна.

Экотраз плас пуроныг бусад ямар нэгэн угаалгын бодис болон уусмалтай хольж хэрэглэж болохгүй.    

Хадгалах тээвэрлэх нөхцөл: Сэрүүн нөхцөлд хадгал. Хоол, хүнсний зүйлээс хол  хадгал Хэрэглэсний дараа таглааг сайтар тагла. Хүүхдийн нүдэнд өртөх, гар хүрэхээс болгоомжил.  

Анхааруулга: Бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад хоол хүнсний зүйл идэх болон тамхи татахыг хориглох ба  хэрэглэхээсээ өмнө гараа сайтар угаах хэрэгтэй. Хэрэглэх явцдаа биеийн аль нэг хэсэгтээ хүргэсэн бол тэр даруйд нь халуун бүлээн усаар сайтар савандаж угаа. Хэрэглэж дууссаны дараа хоосон савыг нь устгах ба ямар нэгэн зүйлд дахин ашиглахгүй.  Гол, нуурын усыг бохирдуулахгүй байх. Биеэс гадагшлах  хугацаа: Мах - 7 хоног, сүү - 0 хоног.  Адуунд хэрэглэж болохгүй.  Гурваас доош сартай хурга болон тугалд хэрэглэхгүй. Амьдын жинд тохируулан хэрэглэх тунг тооцох хэрэгтэй.

Энэхүү дусаалгыг хэрэглэхээс өмнө эмийн заавар, шошготой сайтар танилцана уу. ЭКО Энимал Хэлт ХХК, Англи улсад үйлдвэрлэв.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.