• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
БУТАТРОН /Фенилбютазон/

БУТАТРОН /Фенилбютазон/

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Эрдэмтэд адуу болон нохойны дараах өвчнүүдийн үед фенилбютазоныг эмчилгээнд хэрэглэн үр дүнг тогтоожээ. 

Адуунд: Үе мөчний үрэвсэл, ужиг явцтай үений эмгэгүүдэд (борви, тойг, ташааны үе мөчний үрэвсэл, нурууны нугаламын үеийн эмгэг, бүх биеийг хамарсан үений үрэвсэл) маш сайн үйлчилсэн. Харин булчингийн гэмтэл, бэртэл, суналт, туурайн ясны эмгэгүүдэд сайн үйлчилсэн.

Нохойд: Булчин араг ясны эрхтэн тогтолцооны эмгэгүүд буюу нурууны нугалам хоорондын дискний гэмтлийн улмаас илрэх хойд мөчний саажилт, үе мөчний үрэвсэл,  мөчдүүдийн бэртэл гэмтэлд хэрэглэхэд үр дүнтэй байсан.

Мөн үений үрэвсэлтэй нохойг насаар нь 2 ангилан удаан хугацаанд фенилбютазоноор эмчлэхэд хордлого илрээгүй. Хойд мөчний саа, булчин сулрах, хэрэх өвчин бусад булчингийн гэмтэл, доголуудад тэр даруй эмчилгээний үр дүн гарсан байна.

 

ХОРИГЛОХ ЗААЛТ

Фенилбютазоныг элэг, бөөр, зүрхний хүнд хэлбэрийн өвчтэй эсвэл цусны бүтцийн эмгэгтэй мал амьтанд хэрэглэж болохгүй.

 

ГАЖ НӨЛӨӨ, АНХААРУУЛГА

  1. Фенилбютазон эмэнд харшилтай нохой, адуунд болгоомжтой хэрэглэнэ.
  2. Хэрэв фенилбютазоныг хэрэглэж байх үед нохой, адуунд ходоод гэдэс хямрах, цусны бүтэц өөрчлөгдөх, салст бүрхүүл шарлах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчилгээг даруй зогсооно. Нохойнд удаан хугацаанд хэрэглэхэд зарим тохиолдолд нөхөн сэргэгдэхгүй цус багадалтанд орох аюултай. Тиймээс 7 хоногийн зайтай цусны цагаан эсийг тоолох шаардлагатай. Цусны цагаан эсийн тоо хэвийнхээс буурсан, баас хар өнгөтэй болж өөрчлөгдөх үед эмчилгээг түр зогсооно.
  3. Халдварын гаралтай өвчний үед үрэвслийн эсрэг хэрэглэхдээ давхар халдварын эсрэг эмчилгээг хийнэ.
  4. Эмчилгээний үр дүн ихэнхдээ 24 цагийн дараа илэрдэг. Хэрвээ эмчилгээ эхэлснээс хойш 5 өдрийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг арилахгүй бол оношийг дахин нягталж эмчилгээг үргэлжлүүлнэ.

Фенилбютазоныг мах, өндөг, сүүний чиглэлээр ашиглаж байгаа мал, амьтанд өгч болохгүй.

 

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН

Нохой: Биеийн жингийн 1 кг тутамд 44.4 мг-аар (2.25 кг амьдын жинд 100 мг-ийг өгнө) тунг 3 хувааж амаар өгнө. Хоногт 800 мг-аас хэтрүүлж болохгүй.

Адуу: Биеийн жингийн 250 кг тутамд 1-2 гр-аар амаар өгнө. Хоногт 4 гр-аас хэтрүүлж болохгүй.

 

ОЛГОХ НӨХЦӨЛ

  1. Эхний 48 цагт өндөр тунгаар хэрэглэнэ, нэмэлт тунгаа аажмаар бууруулан өгнө. Эмийн үйлчлэл идэвхтэй байх хамгийн бага тунгаар эмчилгээг хийнэ.
  2. Ихэнх тохиолдолд шахмалыг нунтаглаж эсвэл тэжээлтэй нь хольж өгнө. Шинж тэмдэг багасах үед тунг бууруулна.
  3. Нохой, адуунд эм олгосноос хойш 8 цагийн хугацаанд шимэгдэж идэвхтэй үйлчилнэ.  
  4. Архаг өвчнүүдийн үед эмчилгээний үр дүн сайн байдаг ч эмчилгээг зогсоосны дараа өвчний шинж тэмдэг дахин илрэх боломжтой.

 

Тасалгааны хэмд 200-250С (680-770C) –д хадгална. Дэлгэрэнгүй мэдээллийг эмийн заавраас сайтар уншина уу.

 

ЗӨВХӨН МАЛ АМЬТНЫ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.

 

Үйлдвэрлэгчийн албан ёсны нэр, хаяг: “БИМЕДА”, Ирланд улс

 

 

PDF Татах
22010140