БИМОДАЙН БЭМБИЙ

БИМОДАЙН БЭМБИЙ

Бактерийн эсрэг үйлчилгээтэй, цагаан өнгөтэй, бэмбий хэлбэртэй шахмал.

Бэмбий бүр:      

                  Сульфадиазин .................................................. 1000.00 мг

                  Триметоприм ................................................... 200.00 мг

 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Бимодайн бэмбийг тугалд дотуур олгож хэрэглэх ба бактерийн халдварын эсрэг хэрэглэнэ. Мөн хурц явцтай салмонеллёз болон бактериар үүсгэгддэг уушгины үрэвслийг эмчлэхэд хэрэглэнэ. Гол найрлагууд нь бактерийн фолик хүчлийн нийлэгжлийг хүчтэй сулруулах ба өөрөөр хэлбэл дан найрлагаас 2 дахин илүү хүчтэй байдаг. Бимодайн бэмбий нь Грам эерэг ба сөрөг бактериуд тухайлбал Escherichia coli, Klebsiella spp, Pasteurella spp, Salmonella spp, Staphylococcus эсрэг идэвхтэй үйлчилдэг.

      Ялангуяа Escherichia coli, Salmonella spp-ийн халдварын эсрэг маш сайн үйлчилдэг.

 

ХЭРЭГЛЭХ ТУН, ОЛГОХ АРГА ЗАМ

Тугалд: (1 кг жинд 30 мг байхаар тооцож) 40 кг амьдын жин тутамд нэг бэмбий ногдохоор бодож дотуур олгоно.

Өвчний шинж тэмдэг арилснаас хойш 2 хоног эмчилгээг үргэлжлүүлнэ. Харин бактерийн гаралтай уушгины үрэвсэл болон салмонеллагийн халдварын үед 5 өдөр дараалан эмчлэх шаардлагатай. Эмчилгээнд таваас дээш хоног хэрэглэж болохгүй.

 

СӨРӨГ НӨЛӨӨ, АНХААРУУЛГА

Эмчилгээний хугацаанд малыг нядалж махыг хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Сүүлчийн эмчилгээнээс хойш 15 хоногийн дараа хүнсэнд хэрэглэнэ.

Гүзээний үйл ажиллагаа бүрэн хөгжсөн, нас гүйцсэн хивэгч малд Бимодайн бэмбийг хэрэглэхийг хориглоно. Эмчилгээний үед ялангуяа бэмбийг гараар олгох, бутлах, жижиглэх тохиолдолд заавал тусгай бээлий өмсөх хэрэгтэй.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

25ОС хэмээс доош, гэрлээс хол, хуурай орчинд хадгална. Хүүхдээс хол байлга.

 

САВЛАГАА

20 болон 50 ширхэг бэмбий агуулсан хуванцар саванд савлагдсан.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

 

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс

 

 

 

PDF Татах
ALT 9318
PDF Татах
ALT 9830
PDF Татах
ALT-9829
PDF Татах
ALT-23193