• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
СИНКРОБЕН

СИНКРОБЕН

(Үнээнд өндгөвчний уутанцарын хөгжил, өндгөн эсийн ялгаралтыг өдөөх зориулалттай бэлдмэл)

НАЙРЛАГА

100 мл дахь агууламж:

Эстрадиол бензоат                      0.10 гр

Туслах үйлчлэгч бодис              100.00 мл

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ, ТУН

Синкробенийг 2-3 мл-ээр үнээ бүрт 2-3 мг Эстрадиол бензоат байхаар тооцож зөвхөн булчинд тарина.  Малын эмчийн хяналтан дор хийгдэж буй төлөвлөгөөт хээлтүүлгийн хөтөлбөр болон уг бэлдмэлд мал амьтаны үзүүлж буй хариу урвал зэргээс шалтгаалан тун хэмжээ, олгох давтамжийг тогтооно.

ХЭРЭГЛЭХ АРГА

  • Бэлдмэлийг зөвхөн үнээнд тарьж хэрэглэнэ.
  • Уутанцарын хөгжлийг дэмжих, ороо ороход дэмжиж өгөх зорилгоор прогестрон дааврын агууламжтай суулгацын хамт хэрэглэх;
  • Өндгөн эсийн ялгарлыг өдөөх;
  • Зохиомол хээлтүүлгийн төлөвлөгөөт (ЗХТ) хөтөлбөр хэрэгжүүлэхэд;

АНХААРУУЛГА

  • Бэлдмэлийг хээлтэй малд тарихгүй
  • Бэлдмэлийг хэрэглэх үед мал, амьтны арчилгаа маллагаа, тэжээллэг, тарга хүч муу байх нь бэлдмэлийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлнө.
  • Жирэмсэн эмэгтэй болон багтраа өвчтэй хүн энэ бэлдмэлтэй харьцахаас зайлсхий.
  • Арьсанд хүргэх, шимэгдэх  тохиолдолд яаралтай цэвэр усаар угааж зайл.
  • Малын эмчийн заавар, зөвлөмжийн дагуу тунгаар олгох нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байх сайн талтай. 
  • Хоосон шил саваа хүний эмтэй хамт тавьж болохгүй.
  • Бэлдмэлийг хэрэглэхдээ ариутгасан зүү, тариур хэрэглэ.
  • Тарилгыг задалснаас хойш 30 хоногийн дотор хэрэглэ.

ГАЖ НӨЛӨӨ

  • Тунгийн дагуу зөв хэрэглэхэд гаж нөлөө байхгүй.
  • Үнээнд хэт өндөр, олон дахин тунгаар тарьсан тохиолдолд ороо удаан хугацаагаар илрэх, үтрээ улайж үрэвсэх, дүлэлт илрэх улмаар үтрээ урвах зэрэг сөрөг нөлөө үзүүлж болно. Хээлтэй малд хээл хаяулах магадлалтай.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

150С-300С-ийн хэмд хадгална. Хуурай, сэрүүн газар гэрлийн тусгалаас хол байлгана. Гэрийн тэжээвэр амьтан болон хүүхдийн гар хүрэх газраас хол байлга.

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА

Сүү: 0. Мах: Сүүлийн тунг тарьснаас хойш 1 өдрийн дараа нядалж хүнсэнд хэрэглэнэ.

 

ЗӨВХӨН МАЛ АМЬТНЫ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.

 

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс