• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
НУТРИМИН

НУТРИМИН

Найрлагандаа 60 гр тун тутамдаа кальци 4 гр, кобалт 2.3 мг, зэс 45 мг, иод 14 мг, төмөр 50 мг, магни 0.6 гр, манган 90 мг, фосфор 0.4 гр, селен 1мг, натри 10.5 гр, цайр 360 мг, витамин А 15000 ОУН, витамин Д 1000 ОУН, витамин Е 100 ОУН агуулна. 4 кг, 10 кг-аар савлагдсан.

Хэрэглэх заалт: Органик болон органик бус эрдсээр баяжуулсан витамины найрлага бүхий адууны бие махбодийн үйл ажиллагааг дэмжих болон эрдсийн дутагдлыг нөхөх нэмэлт бүтээгдэхүүн болгон хэрэглэнэ.     

Хэрэглэх арга, тун: 70 мл хэмжээст хутгуур нь 60 гр агуулна. Үр тариа болон бусад тэжээлд нь хольж өгнө. Бие гүйцсэн адуу (350кг) 30 гр өдөрт нэг удаа, дааганд (200кг) 18 гр өдөрт нэг удаа, унаганд (100кг) 10 гр өдөрт нэг удаа олгоно.

Хадгалах тээвэрлэх нөхцөл: Хэрэглэснийхээ дараа савны амсрыг битүүмжил. Хоол хүнсний зүйлээс хол байлга. Нарны гэрлээс хол, хуурай, сэрүүн газар хадгал. Нүдэнд хүргэхээс болгоомжил. Хүүхдээс хол байлга.

Анхааруулга: Хүүхдээс хол хадгал, амьсгалах, залгих, нүдэнд хүргэхээс болгоомжилж хэрэглэсний дараа гараа сайтар угаа. малын эмч эсвэл тэжээллэгийн мэргэжилтнээс зөвөлгөө авч хэрэглэ. Заасан тунгаар адуунд олгоно.

Энэхүү бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмийн заавар, шошготой сайтар танилцана уу.  “Нутритек Интернэшл”, Шинэ Зиланд улсад үйлдвэрлэв.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.