• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
ПИРЕНТАЛ

ПИРЕНТАЛ

(Пироплазмыг эмчлэх тарилгын бэлдмэл)

Пироплазм болон бусад төрлийн эгэл биетний эсрэг түргэн (24 цагийн дотор шииж тэмдэг бууруулах) үйлчилгээтэй. Пирентал нь өвчин үүсгэгчийг устгах үйлдэлтэй.

 

НАЙРЛАГА: Гол үйлчлэгч бодисуудад диминазин диацетурат ба пиразолон орно.

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Babesia bigemina, B argentina, B.bovis-ээр үүсгэгддэг үхрийн пироплазмозын эсрэг (бабезиоз) хэрэглэнэ. B.caballi, T.equi-р үүсгэгддэг адууны пироплазмоз (бабезиоз), T.congonelense, T.vivax ба T.brucei-ээр үүсгэгддэг трипанасомозын үед хэрэглэнэ. Нохойны бабезиоз өвчний үед хэрэглэнэ.

 

ОЛГОХ ТУН, АРГА ЗАМ: Булчингийн гүнд тарина. 20-23 кг амьдын жинд – 1 мл (кг амьдын жинд 3.0-3.5 мг)-ээр тарина. Т.anuluta-аар үүсгэгддэг тейлороз, T.brucei-ээр үүсгэгддэг трипанасомозын үед дээрх тунг 2 дахин нэмж олгоно. Ихэнхдээ нэг удаагийн тун эмчилгээний хангалттай дүн үзүүлдэг. Гэхдээ халдварын хүнд хэлбэрт малын эмчийн заавраар 2 дахь тун шаардлагатай болж болно. 

 

АНХААРУУЛГА: Үхэр, адуу-Эмчилгээ хийснээс хойш 21 хоногийн дотор махыг, 3 хоногийн дотор сүүг хүнсэнд хэрэглэж болохгүй. 

Хуурай, сэрүүн нөхцөлд тасалгааны хэмд (15-300С-д) хадгална. Нарны тусгалаас хол байлга. Хүүхдийн гар хүрэх газраас хол байлгана. 

20 мл, 50 мл цодонд савлагдсан.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

 

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс