• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
ФЛУНАЗИН

ФЛУНАЗИН

  (Флуниксин меглумин)

НАЙРЛАГА:

1 мл тутамд 50 мг флуниксинтэй тэнцэх флуниксин меглумин, 0.1 мг эдетат дисодиум, 2.2 мг натрийн формальдегид сулфоксилат, 4.0 мг диэтаноламин, 207.2 мг пропилин гликол, хадгалах бодисоор 5.0 мг фенол, давсны хүчил, тарилгын ус агуулна.

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Адуу: Булчин, араг ясны өвчин эмгэгийн үед өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг хэрэглэнэ. Мөн адууны коликийн үед хэвлийн хөндийн өвдөлт намдаахад хэрэглэж болно.      

Үхэр: Цочмог явцтай дэлэнгийн үрэвсэл, эндотоксеми, үхрийн амьсгалын замын өвчний үед халууныг бууруулах, үрэвслийн эсрэг хэрэглэнэ.

 

ТУН, ОЛГОХ АРГА ЗАМ

Адуу: Булчин, араг ясны өвчин эмгэгийн үед биеийн жингийн кг бүрт 1.1мг (45кг-д 1 мл) тунгаар өдөрт нэг удаа хэрэглэнэ. Эмчилгээний зорилгоор хураагуур судсаар эсвэл булчинд тарихдаа 5 хүртэл хоног давтан хэрэглэж болно. Эмийн үйлчилгээний идэвх нь 2 цагийн дотор эхэлнэ. Идэвхтэй үйлчлэх үе нь 12-16 цагийн хооронд бөгөөд үргэлжлэх хугацаа 24-36 цаг байна. Адууны колик өвчний үед өвдөлтийг намдаах зорилгоор биеийн жингийн кг бүрт 1.1мг тунгаар хэрэглэнэ. Хураагуур судсаар хэрэглэхэд 15 минутаас бага хугацаанд өвчин намдаадаг болох нь судалгаагаар нотлогдсон. Колик өвчний шинж тэмдэг дахин илэрвэл эмчилгээг давтана. Цөөн тохиолдолд адууны 10%-д нь нэмэлтээр 1-2 эмчилгээ хийж болно. Колик өвчний шалтгааныг тодорхойлж, дагалдах эмчилгээг боловсруулна.

Үхэр: Эндотоксеми ба үхрийн амьсгалын замын өвчинтэй холбоотой халууныг бууруулахад биеийн жингийн 1.1-2.2 мг/кг тунгаар өдөрт нэг удаа хураагуур судсаар тарих эсвэл дээрх тунг 2 хувааж 12 цагийн зайтай 3 өдөр хэрэглэнэ. Нийт өдрийн тун нь биеийн жингийн 2.2 мг/кг (0.45 мг/кг)-аас хэтрэхгүй байна. Эмийг хураагуур судсаар хурдан тарихаас зайлсхийнэ. Үнээний цочмог явцтай дэлэнгийн үрэвслийн үед биеийн жингийн 2.2 мг/кг (0.45 мг/кг, 45 кг-д 2 мл) тунгаар өдөрт нэг удаа хураагуур судсаар тарина.

ЭСРЭГ ЗААЛТ

Адуу: Энэ эмийг зааврын дагуу хэрэглэвэл эсрэг заалт байхгүй. Артерийн судсанд тарихаас зайлсхийх хэрэгтэй. Адууны артери судсанд санамсаргүй таривал сөрөг урвал үзүүлэх боломжтой. Атакси, хөдөлгөөний тэнцвэр алдагдах, амьсгал түргэсэх, тайван бус болох, булчин сулрах шинж тэмдэг илэрч болно. Эдгээр шинж тэмдэг нь түр зуур буюу хэдхэн минутанд илрээд арилна. Эмчилгээ шаардлагагүй. Флуниксин меглуминд хэт мэдрэг адуунд хэрэглэж болохгүй.

Үхэр: Флуназин тарилгын уусмалыг төллөхөөс өмнөх 48 цагийн дотор хэрэглэж болохгүй. Үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэлүүд нь төллөх үед чухал үүрэгтэй простагландин дааврын нийлэгжилтийг саатуулдаг. Тиймээс төллөлтийн явц саатаж удаашрах, ураг үхэх аюултай байдаг. Флуниксин меглуминд хэт мэдрэг мал амьтанд хэрэглэхийг хориглоно. Бөөрний дутагдал, ходоодны шархлаатай мал амьтанд болгоомжтой хэрэглэнэ.

 

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА

Сүүлийн эмчилгээнээс хойш 4 өдрийн дотор үхрийг нядалж хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Эмчилгээний хугацаанд болон сүүлчийн эмчилгээнээс хойш 36 цагийн дотор сүүг хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Сувай үнээнд хэрэглэхгүй. Гүзээний хөгжил нь гүйцээгүй тугалд биеэс гадагшлах хугацаа судлагдаагүй. Нядалж хүнсэнд хэрэглэх адуунд тарихгүй. Булчинд тарьж хэрэглэсний дараа үхрийг нядлахад эд эрхтэнүүдэд эмийн үлдэгдэл бодис илэрч болно.

СӨРӨГ НӨЛӨӨ

Адууны булчинд ялангуяа хүзүүнд тарилга хийсний дараа тухайн хэсэгт хавдах, хөлрөх, хатуурах хэсэг газрын урвал илэрч болно. Адуу ба үхэрт хураагуур судсаар тарьсны дараа анафилактиктай төстэй урвал илэрч үхэлд хүргэж болох ч ховор тохиолдоно. 2°C - 30°C (36°F - 86°F)-ын хооронд хадгална. Хөлдөөж болохгүй.

 

АНХААРУУЛГА

ХҮНД ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОНО.

ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАР ХАДГАЛНА.

Энэхүү эмийг хуулийн дагуу хэрэглэх эсвэл лицензтэй малын эмчийн зааврын дагуу хэрэглэж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг эмийн заавраас сайтар уншина уу.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

 

Үйлдвэрлэгчийн албан ёсны нэр, хаяг: “БИМЕДА”, Ирланд улс

 

PDF Татах
2304201