• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
БИМОДАЙН 24  Тарилгын уусмал

БИМОДАЙН 24 Тарилгын уусмал

Бимодайн 24 нь тунгалаг, шар өнгөтэй тарилгын уусмал бөгөөд 1 мл тутамдаа:

Сульфадиазин .........................................................................................200.00 мг

Триметоприм ......................................................................................... 40.00 мг

Натрийн формальдегид сулфоксилат дигидрат (антиоксидант)……1.00 мг

 

Хэрэглэх заалт

Хэрэглэхээс өмнө эмийн заавартай сайтар танилцана уу. Бимодайн 24 тарилгын уусмалыг адуу, үхэр, хонь, гахай, нохой, мууранд цочмог, цочмогдуу, архаг явцтай бактерийн гаралтай халдварын эсрэг хэрэглэнэ. Үйлчилгээний хүрээгээрээ Грам эерэг ба Грам сөрөг бактериуд үүнд: стрептококк, стафилококк, актинобацилл, салмонелла, пастерелла, Э.коли, коринэбактери, бордетелла, клебселла болон хсамепиллагийн төрлүүдийн эсрэг үйлчлэх ба доорх эрхтэн тогтолцооны бактерийн халдваруудын эсрэг эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:

  1. Амьсгалын замын халдвар: хамрын хөндийн салст бүрхүүлийн үрэвсэл, уушигны үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл болон вирус ба микоплазмын гаралтай уушгины үрэвслийн үед үүссэн бактерийн хоёрдогч халдвар
  2. Шээс, үржлийн замын халдвар: давсагны үрэвсэл, шээс гадагшлуулах сувгийн үрэвсэл, бөөрний эдийн үрэвсэл болон үтрээний үрэвсэл, савны үрэвсэл
  3. Тэжээл боловсруулах замын халдвар: төлийн чацга алдалт, салмонеллёз
  4. Бусад халдвар: балцруу, хүнд хэлбэрийн дэлэнгийн үрэвсэл, гахайн бактерийн агалакти болон нүд, чих, амны халдварын үед тус тус хэрэглэнэ.

 

ЭМИЙН ТУН, ОЛГОХ АРГА ЗАМ

  • Үхэр, гахай – биеийн жингийн 16кг тутамд 1мл-ийг булчинд эсвэл судсаар удаан тарина.
  • Адуу – биеийн жингийн 16 кг тутамд 1мл-ийг зөвхөн вен судсаар удаан тарина.
  • Нохой, муур – биеийн жингийн 8 кг тутамд 1мл-ийг зөвхөн арьсан дор тарина. Нохойны хүзүүний буюу дал хоорондын арьсан дор тарих заалттай.
  • Хөнгөн хэлбэрийн үед нэг тун хангалттай, харин халдвар хүндэрсэн бол шинж тэмдэг арилснаас хойш хоёр хоног хүртэл буюу дээд тал нь 5 өдөр хэрэглэнэ. Маш бага тунгаар тарих үед нарийн хэмжээст тариур ашиглан зохих тунг зөв олгох ёстой.

 

ЭСРЭГ ЗААЛТ

  • Бимодайн 24-ийг гол үйлчлэгч бодист болон сулфаниламидад хэт мэдрэг, мөн элэг болон бөөрний зөөлөн эдийн гэмтэл эсвэл цусны эргэлтийн хямралтай малд хэрэглэхгүй.
  • Хэвлийн хөндийд тарьж болохгүй.
  • Тайвшруулах болон мэдээ алдуулах эм хэрэглэсэн адуунд олгохгүй, зүрхний хэм алдалт үүсч үхэлд хүрэх аюултай.

 

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА

Эмчилгээтэй үнээний сүүг хүнсэнд хэрэглэхгүй. Эмчилгээтэй байгаа малын махыг хүнсэнд хэрэглэхгүй.

Мах, гэдэс дотор:

  • Үхэр – Сүүлийн эмчилгээнээс хойш 12 өдрийн дараа
  • Гахай – Сүүлийн эмчилгээнээс хойш 20 өдрийн дараа
  • Адуу - Сүүлийн эмчилгээнээс хойш 28 өдрийн дараа
  • Сүү: Сүүлийн эмчилгээнээс хойш 48 цагийн дараа

 

СӨРӨГ НӨЛӨӨ

Хүчжүүлсэн сулфаниламидын бэлдмэлийг вен судсаар олгосон тохиолдолд анафилаксийн шоконд орох, улмаар үхэлд хүрч болно. Эмийг тарих явцад үүнийг санах хэрэгтэй. Судсаар олгож байгаа үед эмийг биеийн температуртай адил болгож аажим удаан тарих хэрэгтэй. Тарих явцад эсвэл дараа нь амьтан тавгүйтэх эхний шинж тэмдэг илэрвэл эмчилгээг зогсоож шокын эмчилгээ эхлүүлнэ.

Судсаар хийх шаардлагатай эмчилгээний үед маш болгоомжтой хийнэ. Тарилгын хэсэгт хавдах эсвэл хатуу болох зэргээр хэсэг газрын хариу урвал илэрч болох ч эмчилгээ хийх шаардлагагүй.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

250С-ээс дээш хэмд хадгалж болохгүй. Бага температурт бүтээгдэхүүнд талст үүсэж болох ба энэ үед бүтээгдэхүүнийг аажмаар дулаан нөхцөлд (25°С-ээс хэтрүүлэхгүй) хадгалахад хэвийн болно. Хөлдөхөөс болгоомжил. Эхний тун биеэс гадагшилсны дараах 28 хоногт бүтээгдэхүүнийг хэрэглэнэ.  Ашиглаагүй материалаа устга. Хүүхдийн гар хүрэхээс болгоомжил.

 

САВЛАГАА

50 мл ба 100 мл-ээр савлагдсан.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

 

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс

PDF Татах
ALI-0444
PDF Татах
ALI 0553
PDF Татах
ALI-23032
PDF Татах
ALI-23033