• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
ЗАЙЛАМЕД

ЗАЙЛАМЕД

 

(Өвдөлт намдаах, тайвшруулах бэлдмэл)

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Зайламед (Зайлазин гидрохлорид) –ыг тайвшруулах болон богино хугацаанд өвдөлт намдаах, ерөнхий мэдээ алдуулалт, булчин сулруулах, эмжүүлэлт хийх зорилгоор адуу, буганд хэрэглэнэ. Мал амьтанд ерөнхий үзлэг хийх болон шүд, хөлний эмгэгтэй адуунд үзлэг, эмчилгээ хийх, жижиг мэс ажилбарын үед хэрэглэнэ.

ТУН, ОЛГОХ АРГА ЗАМ

Адуу: Булчин болон хураагуур судсаар тарьж хэрэглэнэ.

  • Судсаар олгох үед биеийн жингийн 45кг тутамд 0.5 мл  (1.1мг/кг).
  • Булчинд тарихдаа биеийн жингийн 45кг тутамд 1 мл  (2.2мг/кг)

Зайлазин гидрохлоридыг олгосон даруйд бүрэн үйлчилж эхлэх ба хурдан хугацаанд булчин суларч, тайвшрах хугацаа 1-2 цаг үргэлжлэх бөгөөд өвдөлт намдаах үйлдэл нь 15-30 минут үргэлжилдэг.

Адууг тайвшруулсан ч хамгаалах рефлекс буураагүй байж болох тул ажилбарын үед сэрэмжтэй бай. Артерийн судсанд тарихаас зайлсхий.

НЭМЭЛТ ТУН, ОЛГОХ АРГА ЗАМ (Plumb’s Veterinary Drug Handbook, Eight Edition by Donald C Plumb Wiley Blackwell, 2015)

Үхэр: Тайвшруулах (зогсоогоор): 0.01-0.1мг/кг-аар судсаар, булчинд тарина. Тайвшруулах/өвдөлт намдаах: 0.1-0.3мг/кг-аар булчинд, 0.05-0.15мг/кг-аар судсаар, 0.05-0.07мг/кг-аар ууцны нам мэдээ алдуулалт хийнэ.

Хонь, ямаа: Хөнгөн наркоз (зогсоогоор): 0.01мг/кг-аар судсаар, 0.2мг/кг-аар булчинд тарьж болно.

Нохой, муур: 1.1мг/кг-аар судсаар, 1.1-2.2мг/кг-аар булчинд эсвэл арьсан дор тарина. Эмжүүлэлт: 0.2-1мг/кг-аар судсаар, булчинд эсвэл арьсан дор тарина. Өвдөлт намдаах: 0.05-0.5мг/кг-аар судсаар, булчинд, арьсан дор тарина.Бөөлжүүлэх (мууранд): 1.1мг/кг-аар булчинд эсвэл арьсан дор тарина.

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА

Мах: 21 хоног, Сүү: 5 хоног, Буга: 15 хоног

ГАЖ НӨЛӨӨ

Бага зэргийн булчин татвалзах, зүрхний цохилт болон амьсгалын тоо буурдаг. Чанга дуу чимээнд үргэх, шинж тэмдэг илэрнэ. Адуу цөөн тохиолдолд хөлөрдөг гэжээ.

АНХААРУУЛГА

Зүрхний эмгэгтэй, амьсгалын замын өвчин, элэг болон бөөр өвчилсөн, хордлогод орсон, гэмтлийн гаралтай шок, стресст орсон буюу хэт халуун, хүйтэн зэрэг цаг агаарын өөрчлөлтөд тэсвэргүй мал амьтанд  хэрэглэхдээ анхаарна.

Зайламедийг сэтгэцэд нөлөөлөх эмтэй хамт хэрэглэж болохгүй.

Хүүхдээс хол байлга. Хүнд хэрэглэж болохгүй.

20-250C-д хадгална. Хөлдөөж болохгүй. Нэмэлт мэдээллийг эмийн заавар, шошгоноос харна уу.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс