• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
СИДЭНТАЛ

СИДЭНТАЛ

(Малын шарх, өтний эсрэг бэлдмэл)

НАЙРЛАГА: 100 мл тутамд

  • Сиалотрин                             1,00 гр
  • Пропоксур                             1,00 гр
  • Туслах үйлчлэгч бодис         100,00 мл

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ Үхэрт бүх төрлийн шархны эмчилгээ болон өтний эсрэг урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор дусааж хэрэглэнэ. Тухайлбал: нялх тугалын хүй, мэс заслын шарх, үхрийн эвэр тайрсан шарх, заслагын дараах шарх өтөхөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор хэрэглэхэд маш үр дүнтэй.

Дараах ялаа хэдгэний авгалдай (Musca domestica, Cochliomyia spp, Cochliomyia hominivorax -яргагч өт) шархны өтийг устгах эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор шарханд дусааж хэрэглэнэ. Мөн малын чихнээс ялаа хэдгэнийг үргээх, улайж үрэвссэн арьсны эмчилгээнд дусааж хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ АРГА Сидэнтал нь зөвхөн гадуур буюу малын арьсанд дусааж хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө шархыг сайтар угааж цэвэрлэн, цэвэр алчуураар арчиж хатаах хэрэгтэй. Шарх болон “яргагч өт”- рүү дээрээс нь шууд болон эргэн тойронд дусааж хэрэглэнэ. Ихэнх тохиолдолд нэг удаа гоожуулан дусаахад хангалттай. Шаардлагатай үед 24 цагийн зайтай давтан хэрэглэж болно. Шарх өтөж гүн шарх үүсгэсэн болон яргагч өт рүү бэлдмэлийг дусааснаас хойш малыг хөдөлгөөнгүйгээр 3 минут орчим хэвтүүлэн бэхлэхэд бэлдмэл шархны гүнд хүрч маш сайн үйлчилнэ.

САНУУЛГА 

  • Бусад өтний эсрэг бэлдмэлүүдтэй адил Сидэнталийг анхаарал болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
  • Эмчилгээнд малын биеийн гадаргуугийн 20%-с дээш хэтрүүлэлгүй дусааж хэрэглэнэ.
  • Хоол хүнс, эм бэлдмэл, ариун цэврийн хэрэгслүүдтэй хамт хадгалж болохгүй.
  • Хоосон савыг газрын хөрснөөс доош 1 метр гүнд булах хэрэгтэй.
  • Санамсаргүйгээр хүн залгисан тохиолдолд даруй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.
  • Хордлого тайлах антидот бэлдмэлд атропин хэрэглэнэ.
  • Хортой, шатамхай бэлдмэл тул анхаар!  

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА Бэлдмэлийг мал амьтанд хэрэглэснээс хойш малын мах болон сүүг 7 хоногийн дараа хүнсэнд хэрэглэнэ.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ Хуурай, сэрүүн орчинд нарны гэрлээс хол байлгах, 15-300C-ийн хэмд таглаж хадгална. Гэрийн тэжээвэр амьтан болон хүүхдийн гар хүрэх газраас хол хадгал. “БИМЕДА”, Ирланд улс

 

ЗӨВХӨН МАЛ АМЬТНЫ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.