• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
Нородайн адуунд амаар олгох шахмал

Нородайн адуунд амаар олгох шахмал

Ерөнхий зүйл:

Өргөн хэрэглээний бактерийн эсрэг үйлчилгээтэй цагаан өнгөтэй өтгөн шахмал. Адуунд амаар олгох зориулалттай нэг удаагийн тун хэмжээстэй шприцэн олгуур. Шприцэн олгуурт 45 гр агуулагдана. 4.31гр тун бүрт:

            Триметроприм      - 5.8% (0.25гр)

            Сулфадиазин        - 28.83% (1.25гр)

            Метил гидроксибензоат – 0.18% (хамгаалагч бодис)

            Пропил гидроксибензоат – 0.02% (хамгаалагч бодис)

Хэрэглэх заалт:

Адууны бактерийн халдварын эмчилнэ. Нородайн адуунд амаар олгох шахмал нь өргөн хэрэглээний бактерийн эсрэг үйлчилгээтэй, грамм эерэг болон грамм сөрөг бактерийн эсрэг өргөн хүрээний үйлчилгээтэй.

In vitro нөхцөлд Э.коли, Стафилококк, Стрептококк –н эсрэг идэвхитэй үйлчилнэ. Нородайн адуунд амаар олгох шахмал нь дараах өвчнүүдийг эмчлэхэд үр дүнтэй. Тэжээл боловсруулах замын халдвар үүнд: чацга алдалт, амьсгалын замын халдвар үүнд: уушгины хатгалгаа,  цээжний гялтан хальсны үрэвсэл, сахуу мөн шарх, үжил болон ерөнхий халдварын эсрэг хэрэглэнэ.

Олгох тун, арга зам:

Биеийн жингийн нэг килограмм тутамд өдрийн тун нь 30 мг хосолсон үйлчилгээ бүхий найрлагатай бэлдмэл. Нэг шприцэн олгуур нь 500 кг жинтэй адууны нэг өдрийн тун болно. Тунг тохируулагч шахуурга шахмалыг биеийн жингийн 50 кг-г  эмчлэхэд хүрэлцэхүйц байдлаар хуваана. Эмчилгээг дээд тал нь тав хүртлэх  хоног хийх бөгөөд шинж тэмдэг арилснаас хойш хоёр хоног үргэлжлүүлэн хэрэглэнэ. Эргэгддэг хэмжүүрийг шприцний шахуурга дээрх тунг тохируулагч хэмжээсээр адууны биеийн жинд тааруулна. Хошуунаас тагыг нь ав. Хошууг амны угт байрлуулна. Хэлний гадаргуу дээр шахмалаа  бүлүүрээрээ аажуухан шахна.

Анхааруулга:

Сульфаниламидад хэт мэдрэг, элэгний үйл ажиллагаа ноцтой суларсан буюу цусны эргэлтийн дутмагшилтай адуунд бүү хэрэглэ. Нэг шприцтэй бэлдмэлийг нэг адуун сүрэг буюу шууд хавьталд ордог адуу биш бол нэгээс олон адуунд бүү хэрэглэ Хүний хүнсний хэрэгцээнд зориулагдсан амьтадыг сүүлийн эмчилгээнээс 28 өдрийн дараа заазлана.

Хадгалах горим:

25 градусаас дээш хэмд хадгалж болохгүй. Хөлдөхөөс сэргийл. Хүүхдээс хол байлга.

Савлагааны хэмжээ:

Нэг шприцэн олгуурт 45 гр агуулагдах ба 500 кг жинтэй адууны нэг өдрийн тун хангалттай болно.

Үлдэгдэл бодис болон хаягдал материалыг устгалд оруулахад анхаарах зүйлс:

Тухайн бүс нутгаас гаргасан хог хаягдал устгах дүрэм удирдамжийн дагуу хоосон сав болон хэрэглээгүй бүтээгдэхүүнээ утга.

 

 

PDF Татах
1405-300b
PDF Татах
2205-300A
PDF Татах
2415-300B