• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
ОКСИТОЦИН ТАРИЛГА

ОКСИТОЦИН ТАРИЛГА

(Адуу, үхэр, мэгж, хонь)

20 ОУН/мл ариутгасан уусмал

 

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Окситоцин тарилга нь маш сайн цэвэршүүлсэн, тунгалаг өнгөтэй шингэн бөгөөд нийлэг аргаар бэлтгэсэн эсвэл эрүүл мал амьтны өнчин тархины хойд хэлтэрээс ялгаж авсан бэлдмэл юм. Окситоцин тарилгын бэлдмэл нь мл тутамдаа 20 ОУН тун агуулна. Ариутгасан бэлдмэл нь мл тутамдаа 0.9% натри хлор, 0.5% хлорбутанол (хадгалааслагч бодис), цэвэр усыг хэмжээс хүртэл хийсэн бөгөөд цууны хүчлээр рН-ыг 3.0-5.0-д тааруулсан. 

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Савны гөлгөр булчинд нөлөөлөхөөс гадна:

1) Хэвийн төллөлтийг дэмжих

2) Савны булчингийн агшилт сулрах үед

3) Хаг хальсыг гадагшлуулах

4) Кисеровын хагалгааны дараа савны агшилт, цус алдахаас эмчлэн сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн дэлэнгийн гөлгөр булчингийн агшилтанд нөлөөлж саамших явцыг дэмжинэ.  

 

АНХААРУУЛГА

Окситоцин нь хүчтэй нөлөөлдөг учир зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй. Төллөх малын савны хүзүүвч бүрэн нээгдээгүй үед тарьж болохгүй. Харин эстрогений эмчилгээ хийсний дараа окситоцин тарина. Окситоциныг хүндрэлтэй төллөлтөнд хэрэглэж болохгүй.

 

ХЭРЭГЛЭХ ТУН, ОЛГОХ НӨХЦӨЛ

Нөхөн үржихүйн эмгэгийн үед: Вен судсаар, булчинд, арьсан дор тарина.

Хонь, мэгж: 1.5- 2.5мл ............................. 30 - 50 ОУН

Үхэр, адуу: 5.0 мл       ..................................... 100 ОУН

Сүүний гарц нэмэгдүүлэх зорилгоор:

Вен судсаар, булчинд, арьсан дор тарина.

Үнээ: 0.5 - 1.0 мл............................................... 10 – 20 ОУН

Мэгж: 0.25 - 1.0 мл................................... ........ 5 - 20 ОУН

Эдгээр зөвшөөрөгдсөн тунгаар шаардлагатай тохиолдолд давтан олгох заалттай.

Тасалгааны хэмд,  нарны гэрлээс хол, хөлдөхгүй газар хадгална.

 

ЗӨВХӨН МАЛ АМЬТНЫ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.

 

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс