• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
ПРАЗИФЕН

ПРАЗИФЕН

 

(Нохой, мууранд зориулсан өргөн хүрээний

үйлчилгээтэй хорхойгүйжүүлэх бэлдмэл)

 

НАЙРЛАГА

800 мг-д агуулагдах агууламж:

Празикуантел                               50.00 мг

Пирантел памоате                       145.00 мг

Фебантел                                      150.00 мг

Туслах үйлчлэгч бодис               800.00 мг  

 Суурь бодис                                 50.35 мг-тай тэнцүү  

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Муур болон нохойны бөөрөнхий, туузан хорхой эсрэг хэрэглэх заалттай.

Ancylostoma brasiliense                   Joyeuxiella pasqualei              Taenia taeniaeformis 

Ancylostoma caninum                      Mesocestoides spp                   Toxascaris leonina 

Ancylostoma tubaeforme                  Taenia hydatigena                    Toxocara canis

Dipylidium caninum                         Taenia multiceps                      Toxocara cati 

Echinococcus granulosus                  Taenia ovis                               Trichuris vulpis

Echinococcus multilocularis             Taenia pisiformis                     Uncinaria stenocephala

 

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН ХЭМЖЭЭ

Празифенийг олгохдоо дангаар эсвэл хоол тэжээлтэй хольж өгнө. Бэлдмэлийг өгөхөөс өмнө хоол тэжээлийг сойх шаардлагагүй. Найрлагандаа элэгний амт агуулсан тул амьтад хялбархан иднэ.

Нохой:

2.5 кг жин хүртэлх нохойнд:  ¼  шахмал

2.5 - 5 кг жинтэй нохойнд: ½ шахмал  

5 - 10 кг жинтэй нохойнд: 1 шахмал

>10 кг жинтэй нохойд 10 кг тутамд 1 шахмал

Нас гүйцсэн нохойг 3 сар тутамд туулгана.

Гөлгөнд: Эхээс нь салгасны дараа буюу 4, 8, 12 долоо хоногтойд олгоно. Давтан тунг 4, 5, 6 сартайд нь олгоно. Ингэхдээ эх нохой (жингэр)-ийг дээр заасан тунгаар гөлөгтэй нь хамт хорхойгүүжүүлбэл илүү үр дүнтэй. Нас гүйцсэн нохойд дээр заасан тунгаар олгоно.

Муур:

2 кг тутамд ¼ шахмал

Эм муурыг үржилд орохоос өмнө болон зулзагалснаас 10 өдрийн дараа хорхойгүүжүүлнэ. Нас гүйцсэн муурыг 3 сар тутамд туулгана.

Муурын зулзаганд: Эхээс нь салгасны дараа буюу 4, 8, 12 долоо хоногтойд олгоно. Давтан тунг 4, 5, 6 сартайд нь олгоно. Ингэхдээ эх муурыг дээр заасан тунгаар зулзагатай нь хамт хорхойгүүжүүлбэл илүү үр дүнтэй. Нас гүйцсэн мууранд дээр заасан тунгаар олгоно.

Хээлтэй нохойд: Хээлтэй нохойд бэлдмэлийг хэрэглэхдээ малын эмчийн зааврын дагуу эрсдэлийг урьдчилан тооцсоны дараа олгоно. Хээлийн эхний 4 долоо хоногт бэлдмэлийг олгохыг хориглоно. Хээлтэй жингэрийг эмчлэхэд тунг хэтрүүлж болохгүй.

АНХААРУУЛГА

Dipylidium caninum хорхойн халдвартай тэмцэхийн тулд завсрын эзэн болох нохой бөөсийг устгах цогц арга хэмжээ авна.

Бие гүйцсэн Аncylostoma caninum хорхой өдөрт дунджаар 0.1 мл цус сорно. Ихээр халдварласан үед нялх гөлөг, зулзагыг үхүүлнэ. Хорхойн авгалдай нь дэлэнгээр дамжин сүүгээр гөлөг болон муурын зулзагат халдварлахаас гадна халдвартай орчноос амаар болон арьсаар нэвтэрч орно.

Toxocara canis хорхой нь ихсээр болон сүүгээр дамжин гөлөгнүүдийг халдварлуулдаг. Нохой нь шувуу болон мэрэгчийг барьж идэх үедээ хорхойг залгидаг. Жингэрийн булчинд яргасан зарим хорхойн авгалдай нялх гөлөгт дамждаг. Туулгалтын дараа байгаль орчинг цэвэр байлгаж хорхойн өндөг, авгалдайг устгах зорилгоор хлор суурьт бодисоор ариутгал, устгал хийх хэрэгтэй.

  

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

150С-300С-ийн хэмд хадгална. Хуурай, сэрүүн газар гэрлийн тусгалаас хол байлгана. Гэрийн тэжээвэр амьтан болон хүүхдийн гар хүрэх газраас хол байлга.

Зааврын дагуу амьтдын жинд харгалзан тохирох тунг өгнө.

 

ЗӨВХӨН МАЛ АМЬТНЫ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.

 

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс