• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
Репленолит

Репленолит

Дотуур олгож хэрэглэх ба усанд найруулахад шар өнгөтэй уусмал болдог, нэг уут нь 83.74 гр,  усанд уусдаг, хуурай нунтаг хэлбэртэй бодис.

                                                  

Найрлага:

Натрийн цитрат Ph.Eur                                 4.681

Натрийн ацетат Ph.Eur                                 3.917

Натрийн пропионат M.S                              2.293

Натрийн хлорид Ph.Eur                                5.589

Кали хлорид Ph.Eur                                      3.559

Кали дигидроген ортофосфат Ph.Eur          1.624

Глюкоз (anhydrous) Ph.Eur                           75.237

Шар будагч бодис M.S                                 0.1

Цахиурын диоксид M.S                                3.0

 

Хэрэглэх заалт:

Энэ нунтаг нь шингэн алдсан үед шингэнийг нөхөх; тугал ихээр чацга алдсанаас электорлитүүд (эрдэс бодисууд) багасах болон хүчиллэг (ацедоз) ихэссэн үед; тэжээлийн, бактери, вирус, криптоспоридын гаралтай өвчний үед дотуур олгож хэрэглэнэ.

 

Тун, олгох заавар:

Дотуур олгох уусмалыг найруулах: 2 литр бүлээн усанд хийж уусган бэлтгэнэ.

Олгох зам:

Тухайн төл малд чацга алдалт илэрч эхлэх үед сүү болон сүү орлуулагч олгохоо зогсоох хэрэгтэй. Зааврын дагуу цэвэр орчинд зөв найруулсан 2 литр уусмалыг өдөрт 2 удаа 2 хоног дотуур олгоно. Энэ уусмал нь тухайн төл малд шаардагдах тэжээлийг орлож электролитийн алдагдлыг нөхөх ба хурдан хугацаанд биед шимэгддэг. Дараагийн 2 хоног 1 литр уусмал, 1 литр сүү (орлуулагч) өгнө. Улмаар хэвийн тэжээллэгт нь оруулна. Өвчний шинж тэмдэг хүндэрсэн бол уусмалыг өдөрт 3-4 удаа олгож болно. Энэ уусмалыг дангаар нь өгч байгаа үед дээд тал нь 4 хоног олгоно.

 

Анхааруулга:

  • Малыг тэжээж буй орчин хэрэгсэл цэвэр байх, хэтрүүлж тэжээхээс зайлсхий.
  • Тугалд хангалттай хэмжээний гал уургийг амлуулах.
  • Эмчилгээний дараа хэвийн тэжээллэгт оруулах.
  • Гадны бохир зүйлээр бохирлогдож халдварлагдсан уусмалыг өгч болохгүй.

Найруулсан уусмалыг 24 цагийн дотор хэрэглэх, үүнээс удвал уусмалыг хэрэглэж болохгүй.

Өвчин хүндэрсэн үед тугалд энэ эмчилгээнээс гадна шингэнийг вен судсаар нөхөж эмчилгээ хийнэ. Ийм үед малын эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Өвчний шинж тэмдэг 4 хоногийн дотор сайжрахгүй бол малын эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Эмийн талаарх анхааруулга:

250С-с дээш температурт хадгалж болохгүй. Хуурай газар хадгална. Хүүхдээс хол байлга.

Савлагааны хэлбэр, хэмжээ: Репленолит нь хайрцагандаа 12 болон 48 ш (уут) савлагдсан.

2 литр усанд 1 уутыг нь найруулж бэлдэнэ.

Нэмэлт мэдээллийг эмийн заавар, шошгоноос авна уу.

Репленолит-г 2 литр бүлээн усанд нэг уут нунтгийг бага багаар нэмэхэд маш сайн уусдаг бөгөөд зөөлөн хутгаж найруулна. Найруулахад бага зэргийн хэсэг тунаж үлдэх бөгөөд энэ нь бүтээгдэхүүний үйлдэлд нөлөө үзүүлэхгүй.

Репленолит нь усны шимэгдэлтийг нэмэгдүүлэхийн тулд (90ммол/1) натри, хүчиллэг(ацедоз)-ийг бууруулах зорилгоор бикарбонатыг нэмсэн бүтээгдэхүүн юм. Тугалд шингэн нөхөлгүйгээр глюкозийг нэмэгдүүлэхэд хүч инергийг нь сэлбэнэ.

 

                              ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.
 

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс

 

 

PDF Татах
2109111
PDF Татах
2203031
PDF Татах
2305101
PDF Татах
2311121