Монгол
ВИ.И.ТИ НЕТ ТББ нь анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас эхлэн
хот, хөдөө орон нутгийн малын эмч нарын мэдлэг боловсрол, ур чадварыг
сайжруулах, хувийн мал эмнэлгийн бизнес удирдлагад сургах, техник
хангамжийг сайжруулах, орчин үеийн чанар сайтай малын эм бэлдмэлүүдээр
хангах тал дээр анхаарч, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж
ирсэн. Эдгээр төсөл хөтөлбөрүүдээс хамгийн том, олон аймаг сумдын малын
эмч нарыг хамарч хэрэгжиж байгаа нь “Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт
Хөтөлбөр” юм.
Тус
сургалт хөтөлбөр нь анх 2005 онд АНУ-н Хөдөө Аж Ахуйн Яам (USDA) Мерси
Корпсоос хэрэгжсэн “Хөдөөгийн Агробизнесийг Дэмжих Хөтөлбөр”-ийн хүрээнд
3 жил дараалан амжилттай хэрэгжсэн. 2008 онд Дэлхийн Зөн ОУБ, CHF-Гэр
санаачилга, Samaritan Purse болон Швейцарийн Хөгжлийн Агентлагаас
санхүүжигдэн Монгол Улсын хэмжээнд 21 аймгийн 700 гаруй хувийн мал
эмнэлгийн, 1024 малын эмч тус сургалт хөтөлбөр болон төсөлд хамрагджээ.
2009 оноос Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Мал Аж Ахуйн Төсөл”-ийн санхүүжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор болон Архангай зэрэг нийт 7 аймагт тус сургалт төсөл, хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж эхлээд байна.