Мал Эмнэлэгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр
           МЭҮСХ нь анх 2005 онд АНУ-н Хөдөө Аж Ахуйн Яам (USDA) Мерси Корпсоос хэрэгжсэн “Хөдөөгийн Агробизнесийг Дэмжих Хөтөлбөр”-ийн хүрээнд 3 жил дараалан амжилттай хэрэгжсэн. 2008 онд Дэлхийн Зөн ОУБ, CHF-Гэр санаачилга, Samaritan Purse болон Швейцарийн Хөгжлийн Агентлагаас санхүүжигдэн Монгол Улсын хэмжээнд 21 аймгийн 700 гаруй хувийн мал эмнэлгийн, 1024 малын эмч тус сургалт хөтөлбөр болон төсөлд
хамрагджээ.

          2009 оноос Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Мал Аж Ахуйн Төсөл”-ийн санхүүжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор болон Архангай зэрэг нийт 7 аймагт тус сургалт төсөл, хөтөлбөр нь амжилттай  хэрэгжиж байна.   

            МЭҮСХ-ийг Монгол ВИ.И.ТИ НЕТ ТББ-н малын эмч нар, бизнесийн багш нар болон АНУ, Англи, Канад, Шинэ Зеланд, Австралийн малын эмч, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг.  

            Улаанбаатар хотод зохиогдсон сургалтын дараагаар Монгол ВИ.И.ТИ НЕТ ТББ-ын малын эмч нар, гадаадын малын эмч мэргэжилтнүүдтэй цуг хөдөө орон нутагт очиж сургалт, дадлага явуулан харилцан туршлага солилцдог. Малын эмч нар энэхүү сургалт дадлагаар дамжуулан мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний аргууд болон эм тариа багаж хэрэгслийг хэрэглэх аргуудыг суралцдаг төдийгүй өвчтэй мал амьтан үзэж эмчилгээ үйлчилгээ хийдэг нь малын эмч нар болон малчдын талархалыг хүлээгээд байна.

Манай байгууллага “Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр”-н хүрээнд өндөр чанартай 40 гаруй малын эм бэлдмэлийг Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгүүлж энэ нь малын эмч нараар дамжин өргөн хэрэглэгддэг болжээ.  

Эм бэлдмэлүүд нь АНУ, Англи, Австрали, Хойд Ирланд, Франц улсад үйлдвэрлэгдсэн, чанар, үйлчилгээ сайтай тул хөдөө орон нутгын малын эмч нарын нэр хүндийг өргөж, малын эмч малчин хоёрын харилцан итгэлцлийг бий болгож байна.

            Монгол ВИ.И.ТИ НЕТ ТББ нь цаашид хөдөө орон нутгын малын эмч болон малчдын үйл ажиллагааг байнга дэмжиж “Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр”-ийг жил бүр үргэлжлүүлэн явуулж шаардлагатай сургалт мэдээлэл, мал эмнэлгийн эм бэлдмэл багаж хэрэгсэл бусад хэрэгцээтэй зүйлсээр ханган ажиллах чин эрмэлзэлтэй байна.                    

УЛААНБААТАРТ ЦАГ АГААР
Sep 20, Sat,
Яг одоо
16°C
Маргааш
Өдөр
9°C
Шөнө
-4°C
Developed by SodonSolution LLC