Магистр зайны сургалт

Мал Эмнэлгийн Зайны Магистрын Хөтөлбөрийн Танилцуулга

2008 оны намраас эхлэн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мал Эмнэлэг Биотехнологийн Сургууль нь Монгол ВИ.И.ТИ.НЕТ ТББ-тай хамтран малын эмч нарт зориулан зайны сургалтаар Магистрын зэрэг олгох хөтөлбөрийг эхлүүлэн хэрэгжүүлж байна. Анх 2007 оны намар Монгол улсын ХААИС болон АНУ-ын таван их сургуулиудын хооронд гарын үсэг зурснаар мал эмнэлгийн ухааны магистрын зэрэг олгох хөтөлбөр албан ёсоор эхэлсэн. Тэдгээр сургуулиуд нь: Теннесси Мужийн Их Сургууль, Миссиссиппи Мужийн Их Сургууль, Виржиниагийн Политехникийн Институт, Хойд Дакота Мужийн Их Сургууль болон Оклахома Мужийн Их Сургууль зэрэг юм. Дээрх таван сургуулийн тэнхмийн профессорууд  тус хөтөлбөрт зориулсан курс хичээлүүдийг үнэ төлбөргүйгээр цахим хичээл байдлаар бэлтгэж байхаар харилцан зөвшөөрсөн байгаа. Мөн үүний зэрэгцээ АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад, Их Британи дахь их сургуулиудын багш нар тус хөтөлбөрт зориулан курс хичээл бэлтгэж байгаа бөгөөд тэдгээрийг дээр дурдсан таван их сургуулийн багш нар хянан, хөтөлбөрийн сургалтын материалд нэгтгэх ажлыг хийж байна. Олгогдох зэрэг нь ердөө уламжлалт судалгааны зэрэг бус харин мал эмнэлгийн шинжлэх ухааны зэрэг байх юм. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь малын эмч нарыг нийгэмдээ ажил мэргэжлээрээ үйлчлэхэд нь улам чадваржуулахын зэрэгцээ Монголын мал эмнэлгийн шинжлэх ухааны чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд оршино. Одоогийн байдлаар зургаан оюутан тус хөтөлбөрийн дагуу суралцаж байна.

Бүх хичээл англи хэл дээр бэлтгэгддэг. Зорилго нь оюутнууд хөтөлбөрийг дуусгасны дараа ч үргэлжлүүлэн мал эмнэлгийн шинжлэх ухааны талаар барууны хэвлэл, мэдээллийг уншиж, ойлгож, өөрсдийн боловсрол, мэргэжлээ улам хөгжүүлэх дадал чадварт сургах юм. Ингэснээр тэд илүү өргөн цар хүрээгээр орчин үеийн мал эмнэлгийн дэвшлийн талаар мэдээлэл авах боломжтой болно. Малын их эмч Хэйдр Ж. Хайзи нь Монгол ВИ.И.ТИ.НЕТ ТББ-д харъяалах ба уг зайн сургалтыг орон нутагт хариуцан бүтэн цагийн зөвлөхөөр ажилладаг. Тэрээр одоогоор хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зөвлөх, сургалтын материал эмхлэн зохион байгуулах, цаашдын курсуудын материалыг боловсруулах гадаадын тэнхмүүдийг элсүүлэх зэрэг ажлыг хийж байна. Мөн тэрээр мал эмнэлгийн сургуулийн 3,4-р курсийн оюутнуудад англи хэлний хичээл зааж байна. Оюутнуудад эзэмшүүлж буй энэхүү англи хэлний чадвар нь цаашид тус оюутнууд бакалаврын төгсөлтийн дараа Магистрын зайн сургалтанд хамрагдах боломжийг нээж өгөх юм. Доктор Хэйдр нь мал эмнэлгийн сургуулийн захиралтай хамтран англи хэлний хичээлийг мал эмнэлгийн сургуулийн хичээлийн хөтөлбөрт албан ёсоор тусгах ажлыг хийж байна. Ингэснээр Зайн Магистрын хөтөлбөрт суралцах чадвар бүхий оюутнуудын тоо нэмэгдэх юм.

Энэхүү алсын зайн сургалтын магистрын зэрэг олгох хөтөлбөр нь ирээдүйд Монголд төдийгүй бусад хөгжиж буй орнуудад бусад төрлийн боловсрол олгох зайн сургалтууд бий болоход загвар болж байгаа хэмээн бид итгэж байна. Хөтөлбөрийн гол давуу тал нь оюутнууд болон орон нутгийн сургуулийн аль алинд нь боломжийн төлбөрийг санал болгодог. Бусад зэрэг олгох зайн сургалтууд оюутнаас хэдэн мянган долларын зардал гаргахад хүргэдэг. Харин энэхүү хөтөлбөрийн цорын ганц зардал нь зөвхөн ХААИС-ийн хэвийн сургалтын төлбөрөөр сургадгаараа онцлог юм. Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн жишиг сургалтын төлбөрөөр суралцах боломжийг оюутнуудад олгодог учраас илүү олон оюутан хөтөлбөрт хамрагдах боломжтой болдог. Түүнчлэн авьяас чадвартай оюутнууд эх орондоо бага зардлаар сайн боловсрол эзэмших боломж нээгдэж байна гэсэн үг.

Монгол ВИ.И.ТИ.НЕТ нь Монгол улсын бүх аймгийн малын эмч нарт зориулан жил бүр явуулдаг Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөрөөрөө дамжуулан Монголын мал эмнэлгийн салбарыг хөгжүүлэх, мал сүргийг эрүүлжүүлэх ажилд хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн. Тэгвэл энэхүү зайн сургалтын хөтөлбөр нь Монголын малын эмч нарыг сургахад нэмэлт сургалтын материал болж байна. Мал эмнэлгийн сургуультай хамтарсан мал эмнэлгийн Магистрын зэрэг олгох Зайн сургалт хөтөлбөрийг ВИ.И.ТИ.НЕТ-ийн Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт хөтөлбөрийн хамт хэрэгжүүлснээр Монголын малын эмч нарын мал сүргийг эрүүлжүүлэхэд, цаашилбал нийгэмд оруулж буй хувь нэмэр илүү өргөн болж байгаа юм.

Та хоол хүнсэндээ ямар махан бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

Хонины мах

Үхрийн мах

Ямааны мах

Адууны мах

УЛААНБААТАРТ ЦАГ АГААР
Feb 23, Thu,
Яг одоо
-23°C
Маргааш
Өдөр
-10°C
Шөнө
-31°C
Developed by SodonSolution LLC