Энэрэх мал эмнэлэг

Энэрэх мал эмнэлэг

“Энэрэх” Мал Эмнэлэг Сургалтын Төв нь Монгол Ви И Ти Нет ТББ –ын салбар юм. Бид нохой, муур болон бусад гэрийн тэжээмэл амьтдад эмийн болон эмийн бус, мэс заслын эмчилгээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, туулгалтад хамруулах, үйлчлүүлэгчдээ зориулсан сургалт, зөвлөгөө өгөх зэргээр хамгийн чанартай үйлчилгээг үзүүлэхийг хичээдэг. 

 МАНАЙ ХАМТ ОЛОН

 Манай эмнэлэгт 8 их эмч, 4 техникч,   1 хүлээн авагч, урт болон богино хугацааны гадаадын зөвлөх эмчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Манай эмч нар нохой, муур болон ховор амьтдыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэс засал, бусад үндсэн эмчилгээг эзэмшсэн бөгөөд өвчтэй амьтдад үзлэг шинжилгээ, эмчилгээ, үйлчилгээ хийхдээ гадаадын зөвлөх эмчийн заавар зөвлөгөөг авч, хяналтад байлгадаг. Манай эмч нараас мэдлэг чадвараа дээшлүүлэхээр мал эмнэлгийн магистрын түвшний АНУ-н  4 их сургууль, Монголын  Мал Эмнэлгийн сургууль хамтран явуулж байгаа “Зайны Сургалт”-д суралцаж байна.   

Манай эмнэлэг Монголын малын их, бага эмч, техникч, мал эмнэлгийн сургуулийн оюутнуудад зориулсан сургалтын үйл ажиллагаанд оролцдог нь бидний бас нэгэн бахархал билээ.

ЭМ БЭЛДМЭЛ

    Манай байгууллага барууны орнуудад өргөн хэрэглэгддэг чанартай эм бэлдмэл, вакциныг зохих зөвшөөрлийн дагуу импортолж эмнэлгийнхээ үйл ажиллагаанд болон бусад эмнэлгийн хэрэгцээнд нийлүүлж байна. Тиймээс бид чанартай эм бэлдмэлээр таны хайртай амьтанд хамгийн сайн үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.

МЭС ЗАСАЛ

Мэс ажилбарыг ариун нөхцөл, ариутгасан хувцас, багаж хэрэглэлийг ашиглан хийдэг. Мэс ажилбарын хүнд, хөнгөн байдлаас хамаарч манай орны мал эмнэлгийн практикт хараахан нэвтэрч амжаагүй байгаа амьсгалын наркоз ашигладаг ба минут тутамд амьтны амьсгал, зүрхний цохилт, биеийн байдлыг хянаж байдаг. Зөөлөн эдийн болон ясны мэс ажилбар хийдэг. Хумс авах, чих, сүүл тайрах зэрэг гоёлын мэс ажилбар, яаралтай түргэн тусламжийн мэс заслыг шаардлагатай үед цаг алдалгүй хийх боломжтой. 

ОНОШИЛГОО

Цусны шинжилгээ

Эмнэлгийн техникийн хүчин чадлаа түшиглэн дараах шинжилгээнүүдийг:  цусны цагаан эс тоолох, цусанд глюкозын хэмжээг тогтоох, шээсний индикаторын болон тунадас, бактерийн шинжилгээг богино хугацаанд, нарийн шинжилгээний дүнг 24 цагийн дотор гаргана. Шаардлагатай үед цус, эд, эсийн нарийн шинжилгээг эзний хүсэлтээр АНУ-ын лабораторид илгээж байна. 

РЕНТГЕН

Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дижитал рентген аппарат ашиглан түргэн шуурхай, оношилгоо хийж байна. Энэ аппаратыг ашигласнаар рентген зургаа гадаадын мэргэжилтнүүд рүү и_майлаар илгээн заавар зөвлөгөө авах бүрэн боломжтой.  

ГОО САЙХАН

Усанд оруулах болон үс засах үйлчилгээг явуулдаг тул та энэ үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл ажлын өдрүүдэд 1-2 өдрийн өмнө утсаар цаг аваад ирээрэй.  

БИД ТАНД ТУСАЛЪЯ

Та гадаадад нохойтойгоо явах гэж байна уу

Та гадаадад аяллаар явах эсвэл нүүх гэж байгаа бол бидэнд хандаарай. Бид шаардлагатай цусны шинжилгээ, вакцин болон бусад шаардлагатай зүйлүүд дээр тусална. Гэхдээ нэлээд эртнээс (4-5 сарын өмнөө) бэлтгэл ажлаа эхлэх хэрэгтэйг санаарай. Мөн манай эмч нартай уулзан заавар зөвлөгөө авна уу. 

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ

Дуудлагаар үзлэг, вакцин, туулгалт өгөх боломжтой харин хүндэрсэн өвчний үед эмнэлэгт ирвэл бид танд илүү тусламж үзүүлэх боломжтой гэдгийг санаж байхад илүүдэхгүй.

ЦАГИЙН ХУВААРЬ 

Даваа- Баасан 10.00-18.00

Бямба 10.00-15.00 

ЦАГ АВАХ

Та нохойгоо үзлэгт хамруулахыг хүсэж байгаа бол ажлын цагаар хэдийд ч ирж болно. Хэрэв гадаад эмчид үзүүлэхийг хүсч байгаа бол урьдчилан цаг авна уу. Төлбөрийн хувьд ялгаатай байдгийг анхаарна уу. 

ХОЛБОО БАРИХ

Эмнэлэг: 319987, 70114723

 

Таны амьтны эрүүл мэндийн төлөө хамтдаа