-
Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг
Монгол Ви И Ти Нет байгууллагын зуны үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг бол Дадлагажигч эмчийн хөтөлбөр билээ. 2023 онд бид шинээр төгссөн болон мал эмнэлгийн нэгжид ажиллаж байгаа нийт 16 малын эмчийг Том болон Жижиг амьтны Дадлагажигч эмч хөтөлбөрт сонгон шалгаруулж, хүлээн авахад бэлэн боллоо. Тус хөтөлбөр 4-5 сарын хугацаанд мал эмнэлгийн онол, дадлага хосолсон мэдлэг, ур чадварыг малын эмчид олгосноор илүү чадварлаг, өөртөө итгэлтэй боловсон хүчинг бэлтгэн гаргадаг юм. Монгол мал эрүүл, хүн нь оюунлаг чадамжтай байх болтугай.