Хайрын Бэлэг төсөл

Хайрын Бэлэг төсөл

Монгол ВиИТи Нет ТББ нь 2022 онд 16 аймгийн 103-н суманд 133 малын эмч нартай хамтран “Хайрын бэлэг төсөл”-өө амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд тусгай хэрэгцээтэй, олон хүүхэдтэй, бэлэвсэн, өнчин, залуу гэр бүл бүхий 612 айл өрхөд нийт 1740 хонийг буцалтгүй, хүнсний тусламж болгон өглөө. Хайрын бэлэг болгон нэг айл өрхөд 3-5 хонь, ямааг бэлэг болгон өгсөн бөгөөд бэлэг хүртэгчид маань малаа хүнсэндээ хэрэглэх эсвэл цааш өсгөн үржүүлэх замаар уг төслийн үр шимийг хүртэж байна.