• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
ТЕКСВЕТ МАКС ПУРОН

ТЕКСВЕТ МАКС ПУРОН


НАЙРЛАГА
100 мл тутамд:
Циперметрин                                  5.00 гр
Клорпирифос                                  7.00 гр
Пиперонил бутоксид                      1.00 мл 
Туслах үйлчлэгч бодис                   100.00 мл хүртэл


ХЭРЭГЛЭХ ЗААЛТ


Үхэрт шимэгчлэх бэлчээрийн хачиг Boophilus microplus (хөгжлийн бүх шатанд) мөн бие гүйцсэн Haematobia irritans буюу хар ялааны (эвэрний) эсрэг идэвхтэй үйлчилнэ. 


ОЛГОХ ТУН, АРГА ЗАМ 


Хэрэглэх тун: 10 кг тутамд 1 мл тунгаар хэрэглэнэ. 
Толгой хүзүүний хэсгээс эхлэн нурууны нугалмын хоёр талаар сүүл хүртэл дусааж хэрэглэнэ. 
 

Амьтны жин (кг) Тун (мл)
100 кг   10 мл
>100 - 200 кг 20 мл
>200 - 300 кг  30 мл
>300 – 400 кг   40 мл
>400 - 500 кг 50 мл
>500 кг  60 мл

Хачигны дахин халдварлах байдал, гадна шимэгчийн эсрэг эмчилгээний хөтөлбөр, хүрээлэн буй орчны байдал, малын эмчийн хуваариас шалтгаалан давтан хэрэглэх хугацаагаа сонгоно.


ХОРИГЛОХ ЗААЛТ 
•    Нялх төл, дархлаа суларсан, ядарч доройтсон, стресстэй эсвэл өвчтэй малд хэрэглэхгүй. Арьс          шархалж гэмтсэн малд хэрэглэхгүй.
•    Бүтээгдэхүүний гол үйлчлэгч бодист хэт мэдрэг малд хэрэглэхгүй. 
•    Хэт халуун өдөр эмийг дусаахгүй. 
•    Бороотой үед дусаалгыг хэрэглэхгүй. Дусааснаас хойш 24 цагийн дотор бороо орсон бол дахин        хэрэглэх хэрэгтэй.
•    Хээлийн сүүлийн гурван сард малд хэрэглэхийг хориглоно.  


САНУУЛГА

  • Савны бөглөөг таглаж хадгална. 
  • Эмийн зааврыг сайтар дагаж мөрдөнө. 
  • Загас, шувуу, зөгийнд хортой.
  • Арьс, салстад хүргэх, амьсгалахаас зайлсхий.
  • Бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад хоол хүнсний зүйл идэх болон тамхи татахыг хориглоно, хэрвээ хэрэглэх бол гараа сайтар угаах хэрэгтэй.
  • Хоол хүнс, уух зүйлс, эм, ариун цэврийн хэрэгсэл эсвэл гэрийн бүтээгдэхүүнээс хол хадгална. 
  • Хэрэглэх явцдаа биеийн аль нэг хэсэгтээ хүргэсэн бол тэр даруй халуун бүлээн усаар сайтар савандаж угаа. 
  • Хамгаалах хувцас хэрэгсэл (маск, бээлий, халад, нүдний шил, малгай) өмсөнө.  
  • Хэрэглэж дууссаны дараа хоосон савыг нь устгах ба ямар нэгэн зүйлд дахин ашиглахгүй.  
  • Гол усны эхийг бохирдуулахгүй байх.
  • Эм нүдэнд хүрсэн бол усаар даруй 15 минут зайлах.
  • Санамсаргүйгээр хордсон тохиолдолд бохирлогдсон хувцас хэрэгслийг тайлж, эм хүрсэн биеийн хэсгийг усаар угаах, залгисан тохиолдолд бөөлжүүлэхгүй байх, сүү, өөх, тос зэргийг өгч болохгүй. Эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. 
  • Эмийг тосоор шингэлж болохгүй.  

СӨРӨГ НӨЛӨӨ

  • Эмийг зааврын дагуу хэрэглэсэн бол сөрөг нөлөө илрэхгүй. 
  • Пиретройдууд сүүн тэжээлтэнг хордуулах нөлөө багатай, аюул багатай ч санамсаргүй хордсон үед харшлын шинж илрэх, бөөлжих, толгой өвдөх шинж тэмдэг илэрнэ. 
  • Органофосфатуудад мөн санамсаргүй хордсон бол хордлогын ерөнхий шинж болох номойрох, тэжээлийн дуршилгүй болох, чацга алдах, шээх үйл нэмэгдэх, бөөлжих, шүлс ихээр гоожих, булчин татвалзах зэрэг илэрч болно.  

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

  • Хэрэглэх явцдаа биеийн аль нэг хэсэгтээ хүргэсэн бол тэр даруйд нь халуун бүлээн усаар сайтар савандаж угаа. 
  • Хүн хордсон бол даруй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. 
  • Циперметрин: Ерөндөг байхгүй. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
  • Хлорпирифос: атропин болон холинестераза идэвхжүүлэгч
  • Пиперонил бутоксид: Ерөндөг байхгүй. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. 

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА


Маханд: 6 хоног
Сүүнд: сүүлийн эмчилгээ хийснээс хойш 24 цаг


ХАДГАЛАХ НӨХЦӨЛ


Хуурай, сэрүүн нөхцөлд тасалгааны хэмд (150С-300С) нарны тусгалаас хол хадгална. Хүүхэд хүрэхгүй газар хадгална. 


САВЛАГАА


250 мл, 1 Литр, 5 Литрээр савлагдсан.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс