• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
FELOCELL 3

FELOCELL 3

(Муурны идэвхгүйжүүлсэн амьд вакцин)

Ерөнхий зүйл 
Энэхүү муурны хам вакцин нь муурны ринотрахейт, калицивирус, панлейкопени (муурны парвовирус) вирусын идэвхгүйжүүлсэн хэвшлүүдийг агуулна. 
Хэрэглэх заалт
Эрүүл мууранд герпесвирус-1ээр үүсгэгддэг ринотрахейт, калицивирусээр үүсгэгддэг муурны амьсгалын замын эмгэг, парвовирусээр үүсгэгддэг панлейкопениа эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. 
Хэрэглэх арга, тун
Эрүүл мууранд хэрэглэнэ. Хөлдөөж хатаасан вакциныг ариутгасан шингэлэгчтэй хольж сайтар сэгсэрч 1 мл тунг булчинд эсвэл арьсан дор тарина. Эхний тун: 12 долоо хоног түүнээс дээш настай  эрүүл муурыг вакциндаад 2 дахь тунг 3-4 долоо хоногийн дараа давтан тарина. Жилийн дараа давтан тун нэг удаа тарих зөвшөөрөлтэй.
Хориглох заалт 
Хээлтэй мууранд хэрэглэхийг хориглоно. 
Гаж нөлөө, эмийн харилцан нөлөөлөл
Вакциндсаны дараа сөрөг хариу урвал илрээгүй. Хэрвээ анафилакси урвал өгвөл эпинефрин хэрэглэх заалттай.  
Хадгалах тээвэрлэх нөхцөл
Харанхуй газарт 20С-70С-т /350-450F/т хадгална. Өндөр хэм, нарны гэрэлд удаан байлгавал идэвхээ алдана. Хөлдөөж болохгүй. Сайн сэгсэр. 
Анхааруулга
Хэрэглэсэн сав болон хэрэгцээгүй болсон зүйлсээ устга. Хадгалалтыг уртасгах зорилгоор Гентамициныг нэмсэн. Вакциндахдаа ариутгасан зүү, тариур ашигла. Химийн бодисоор бүү ариутга учир нь вакцины идэвхи алдагдах магадлалтай.
Үйлдвэрлэгч улс, эмийн үйлдвэр: “ЗОИТИС”, АНУ

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

 

PDF Татах
581842B