• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
ЭКОМЕКТИН АДУУНЫ ШАХМАЛ ТУУЛГА

ЭКОМЕКТИН АДУУНЫ ШАХМАЛ ТУУЛГА

 

Экомектин адууны шахмал туулга,  ивермектин. Найрлагандаа 1.87 % ивермектин агуулсан цагаан өнгөтэй, шахмал. 1 шприцэнд 6.42 гр шахмал агуулсан.    

Хэрэглэх заалт: Адуу болон илжгэнд шимэгчлэгч уушгины хорхой, ходоодны гуур, бие гүйцсэн болон авгалдай хэлбэрийн дугариг хорхой зэрэг паризиттах өвчнүүдийн үед хэрэглэнэ. Экомектин адууны шахмал туулгыг амьдын жингийн кг тутамд 200 микрограмм ивермектин байхаар бодож эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор  хэрэглэнэ.

Эмийн бодисоор устгах паразитуудыг эмийн заавраас харна уу.

Хэрэглэх арга, тун: Тун: 100 кг амьдын жин тутамд шахмалын нэг хуваарь байхаар тооцож олгоно. (кг амьдын жин тутамд 200 микрограмм ивермиктин) Нэг шприцэнд савлагдсан шахмал нь 600 кг амьдын жинд олгогдох тун юм. (6 хэсэг) Олгох зам: Шахмалыг амаар олгохдоо завжны хажуу талаас оруулж хэлний уг руу шахаж оруулна.

Хориглох заалт: Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор мал амьтанд хэрэглэж байх үед нь тухайн амьтныг нядалж хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Адуу болон илжгийг сүүлчийн эмчилгээнээс хойш 21 хоногийн дараа нядалж хүнсэнд хэрэглэнэ. Бэлдмэлийг ашиглаж байх явцдаа тамхи татах, юм идэж уухыг хориглоно. Хэрэглэсний дараа гараа сайтар угаана. Хүүхдээс хол хадгалах шаардлагатай.

Хадгалах тээвэрлэх нөхцөл: 250С хэмээс доош, хуурай нөхцөлд хадгална. Нарны гэрлээс хол байлга.

Энэхүү туулгыг хэрэглэхээс өмнө эмийн заавар, шошготой сайтар танилцана уу.  

ЭКО Энимал Хэлт ХХК, Англи улсад үйлдвэрлэв.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

 

    

 

PDF Татах
EC210035