• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
ПРОЦИЛЛИН ЛА  (Удаан үйлчилгээтэй тарилга)

ПРОЦИЛЛИН ЛА (Удаан үйлчилгээтэй тарилга)

Проциллин ЛА нь цагаан өнгөтэй, тосон суурьтай ариутгасан цийдмэг.  

1 мл уусмалд:              Бензатин пенициллин              112.5 мг

                                      Прокайн пенициллин              150.0 мг  агуулна.

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Проциллин ЛА-г адуу, үхэр, гахай, хонь, нохой, мууранд пенициллинд мэдрэг бактерийн халдваруудыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Прокайн пенициллинийг булчинд тарьж хэрэглэх үед цусны сийвэнд 24 цаг байдаг бол бензатин пенициллин нь эд эсийн шингэнд удаан шимэгдэж цусанд 3-4 өдөр идэвхтэйгээр хадгалагддаг. Проциллин ЛА нь удаан үйлчилгээтэй тул пенициллиний эмчилгээний үед олон дахин тарих шаардлагагүй. Тарихаас өмнө амьтанд бактерийн мэдрэг чанарыг шалгах нь зүйтэй, харин боломжгүй үед тухайн орон нутгийн эпидемиологийн мэдээлэлд үндэслэн эмчилгээг хийнэ.

 

ТУН, ОЛГОХ АРГА ЗАМ

Зөвхөн булчингийн гүн хэсэгт тарьж хэрэглэнэ.  

МАЛ АМЬТАНД: Прокайн пенициллинийг 6 мг/кг, бензитин пенициллинийг 4,5 мг/кг байхаар тооцох бөгөөд энэ нь 25 кг амьдын жин тутамд 1 мл  Проциллин ЛА тарина гэсэн үг юм.  

ЖИЖИГ АМЬТАНД: Прокайн пенициллинийг 15 мг/кг, бензитин пенициллинийг 11,25 мг/кг байхаар тооцох бөгөөд энэ нь 10 кг амьдын жинд 1 мл Проциллин ЛА тарина гэсэн үг юм.

 

АМЬТАН                  ЖИН                          ТУН

Адуу :                         500 кг                         20 мл

Үхэр :                          400 кг                          16 мл

Хонь :                           50 кг                         2 мл    

Гахай :                          50 кг                         2 мл

Нохой :                         10 кг                          1 мл

Ямаа :                           5 кг                            0,5 мл

Мал амьтны биеийн жинг бодитой тооцоолох нь зөв тунг олгоход ач холбогдолтой.

 

ЭСРЭГ ЗААЛТ

Пенициллиний төрлийн бэлдмэлд харшилтай мал амьтанд хэрэглэхийг хориглоно. Судсаар тарьж хэрэглэхийг хориглоно. Тунг хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжил. Жижиг мэрэгчид тухайлбал усан гахай, алагдаахай, зурам зэрэгт хэрэглэж болохгүй. Бета лактамаз ялгаруулдаг бичил биетнүүдэд үйлчлэхгүй.

 

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА

Эмчилгээний үед мал амьтны сүүг хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Сүүлийн эмчилгээнээс хойш 72 цагийн дараа сүүг хүнсэнд хэрэглэнэ.

Сүү саалийг нь хүнсний зорилгоор ашиглаж байгаа хонинд хэрэглэхийг хориглоно.

Эмчилгээний үед мал амьтныг заазлах, махыг нь хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Сүүлийн эмчилгээнээс хойш 14 хоногийн дараа үхэр, хонийг хүнсэнд хэрэглэж болно. Гахайг сүүлчийн эмчилгээнээс хойш 10 хоногийн дараа хүнсэнд хэрэглэнэ.

 

АНХААРУУЛГА

Хэрэглэхэд анхаарах зүйлс:

Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэр. Тунг зөв олгоход хэмжээстэй тариурыг ашиглана. Ялангуяа бага тунгаар тарихад энэ нь чухал юм.

Пенициллин ба цефалоспорины бүлгийн эмтэй ажиллах явцад санамсаргүйгээр өөртөө тарих, амьсгалах, уух, гар дээрээ асгах тохиолдлуудад харшлын урвал хүчтэй илэрч болно. Пенициллинд харшлын хариу урвал илэрдэг бол цефалоспорины бүлгийн эмэнд мөн харшил илэрч болно (эсвэл эсрэгээр байна). Зарим тохиолдолд харшил хүндэрч болох тул болгоомжтой ажиллах хэрэгтэй. 

  1. Хэрэв пенициллиний төрлийн эм бэлдмэлд харшилтай бол энэ эм бэлдмэлтэй харьцахаас зайлсхий.
  2. Уг бэлдмэлийг задлах, хагалахаас болгоомжилж зааврын дагуу ажиллах хэрэгтэй.
  3. Харшлын урвал илэрч арьс улайх, загатнах зэрэгт эмчид хандан зөвөлгөө авах, харин нүүр, нүд, ам хавдах, эсвэл амьсгалахад хүндрэлтэй болох шинж илэрвэл даруй эмчид яаралтай ханд.

Эмчилгээ хийсний дараа гараа сайтар угаа.

 

ХАДГАЛАЛТ

250С хэмээс доош температурт, гэрлээс хол газар хадгал. Хүүхдээс хол байлга. Эхний тунг соруулж авснаас хойш 28 хоногийн дотор хэрэглэж дуусгах ба  Хэрэглэсэн сав бусад хэрэгслийг устга. Дэлгэрэнгүй мэдээллийг эмийн заавар, шошгыг уншиж авна уу.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

 

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс

PDF Татах
2108291
PDF Татах
2203051
PDF Татах
2208021