ДЕКСИУМ

ДЕКСИУМ

(0.2%-ийн дексаметазоны тарилгын уусмал)

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Адуу, үхэр, нохой, мууранд хэрэглэнэ. Дексаметазон бол үрэвслийн эсрэг маш сайн нөлөө үзүүлдэг нийлэг кортикостеройд юм. Дексиум-ийг дараах заалтаар хэрэглэнэ. Үүнд:
Дараах түргэн тусламжийн эмчилгээ болох шоконд орох, зүрх судасны коллапс, дэлэнгийн цочмог үрэвсэл болон түлэгдсэн үед вен судсаар тарьж  хэрэглэнэ.
Цусанд ацетонт бие үүсэх буюу Кетоз болсон үхэрт глюкоген нийлэгжилтийг нэмэгдүүлэхээр Дексиум тарина.
Бүх малд үрэвслийн эсрэг хэрэглэнэ. Дексиум нь үрэвслийг эсрэг дараах үйлчилгээтэй. Үүнд: үений үрэвсэл, туурайн хананы үрэвсэл (адуунаас бусад) болон арьсны үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ. 
ОЛГОХ ТУН, АРГА ЗАМ 
Вен судсаар эсвэл булчинд тарина. Тарихдаа халдваргүйжүүлэлт хийнэ. 
Тун: Адуу, үхэр: 25 кг амьдын жинд 1 мл
Нохой, муур: 10 кг амьдын жинд 1 мл 
Тунгийн нарийвчлалыг баталгаажуулахын тулд жижиг амьтдыг эмчлэхдээ тохирсон хэмжээстэй тариур хэрэглэнэ.

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА
Эмчилгээний явцад тухайн адуу, үхрийг заазалж хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Сүүлийн эмчилгээнээс хойш 21 хоногийн дараа махыг хүнсэнд хэрэглэнэ. Сүүг эмчилгээний явцад хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Сүүлийн эмчилгээнээс хойш 84 цагийн дараа хүнсэнд хэрэглэнэ.

АНХААРУУЛГА
Дэлгэрэнгүй мэдээллийг эмийн заавраас сайтар уншина уу.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
250С-аас дээш хэмд хадгалахгүй. Хүүхэд хүрэхгүй газар хадгална. Тарилгын уусмалыг хэрэглэж эхэлснээс хойш 28 хоногийн дотор ашиглана.
ҮЛДЭГДЭЛ БОЛОН ХАЯГДАЛ МАТЕРИАЛЫГ УСТГАЛД ОРУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛ: Хоосон сав болон хэрэглээгүй бүтээгдэхүүнээ тухайн бүс нутгаас гаргасан хог хаягдал устгах дүрэм удирдамжийн дагуу устга. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг эмийн заавраас сайтар уншина уу.

                                 ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс
 

PDF Татах
2304181
PDF Татах
2310221