Чихрийн шижин өвчин гэж юу вэ?

Чихрийн шижин өвчин гэж юу вэ?

Чихрийн шижин өвчин зөвхөн хүмүүст тохиолддог өвчин биш юм. Энэ өвчин нь таны гэрийн тэжээвэр амьтан болох нохой мууранд тохиолддог.

Чихрийн шижинтэй нохой, муур нь инсулин үйлдвэрлэх чадвараа аажмаар алдаж байдаг. Инсулины түвшин буурах тусам нохойны бие глюкозыг шингээх чадваргүй болдог. Энгийнээр хэлбэл эсийн үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай сахар нохойны цусны урсгалаар эргэлдэж байгаа ч эсүүд өлсөж байдаг.

Энэ нь  дараах 3 нийтлэг шинж тэмдгээр илэрнэ. Үүнд:

  1. Байнга шээх.
  2. Байнга уух. Байнга шээх нь нохой  шингэнээ алдах шалтгаан болдог тул ус байнга уудаг.  
  3. Байнга өлсгөлөн байх, хоол нэхэх. Эсүүд нь глюкозын хэрэгцээгээ тархинд дамжуулснаар байнгын хоолны дуршил нэмэгддэг.

Хэрэв эдгээр шинж тэмдгүүд таны хайртай амьтанд илэрвэл та малын эмчид яаралтай хандах хэрэгтэй. Цусан дахь сахрын хэмжээ байнга өндөр байх нь нохойнд хортой байдаг. Чихрийн шижин өвчнийг эмчлэхгүй бол өвчин даамжрах болно. Энэ таталтаас кома руу шилжиж үхэлд хүргэдэг. Чихрийн шижин нь насан туршийн эмчилгээ шаарддаг бөгөөд эзэн нь тэр ч байтугай бүхэл бүтэн гэр бүлийнхэн дасан зохицох ёстой.

Таны хянаж чадах зүйл бол та нохойгоо малын эмчийн үзлэгт тогтмол хамруулснаар энэ өвчнийг эрт илрүүлэх боломжтой.