• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 

Эрүүл мал-Оюунлаг монгол хүн

Бидний Эрхэм зорилго

Монгол Ви И Ти Нет ТББ нь Мал аж ахуй болон боловсролын чиглэлээр Монгол орны бүх аймаг сумдад хүрч ажиллан, мал эмнэлгийн салбарыг өндөр хөгжилтэй орны жишигт хүргэх, хувь хүний хөгжлийн сургалт болон нийгэмд үйлчлэх үйлчлэлээр улс орноо хөгжүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.

Төсөл

Veterinary Continuing Education

Mongolia V.E.T. Net NGO conducts veterinary and business training programs and projects for the purposes of:

  • Developing business leadership in privatized rural veterinary clinics 
  • Equipping rural veterinary practices with better veterinary knowledge and practical skills
  • Providing modern, high quality veterinary drugs and equipment

Among these veterinary programs, Veterinary Continuing Education (VET CE) is the one that has helped the greatest number of veterinarians and herders in Mongolia.

The first VET CE was successfully implemented through the partnership of Mercy Corp and USDA during the years of 2005-2008.

In 2008 World Vision International, CHF, Samaritan’s Purse and SDC funded the VET CE. During this time 1024 veterinarians of the 700 rural veterinary practices in twenty-one aimags of Mongolia were taught professional veterinary and business topics.

A Model Herder program was successfully implemented in 7 western aimags (Bayan-Ulgii, Uvs, Khovd, Zavkhan, Gobi-Altai, Bayankhongor and Arkhangai) from funding by the Livestock project of SDC during 2009 – 2011.  

            The Veterinary Continuing Education program utilizes veterinary experts, professors and professionals from all over the world: USA, United Kingdom, Canada, New Zealand, and Australia along with native veterinarians.   VET CE trainings consist of two components. Firstly V.E.T. Net staff veterinarians conduct the training in the City.  Secondly, they lead the remote veterinarians in hands-on veterinary practical training in the countryside. This enables the veterinarians to learn many practical applications and exchange the experiences.  Western veterinary professionals often come to be part of these trainings.

            Mongolian veterinarians appreciate these practical trainings because of the opportunities to learn to handle the modern veterinary drugs and equipment, practice diagnosing and treating sick animals, performing surgeries, studying modern veterinary medicine and techniques; and actually helping sick animals during the trainings.  

Through the VET CE program, Mongolia V.E.T. Net NGO has registered approximately fifty veterinary drugs with the government and imports them into Mongolia on a regular basis. These high quality, modern, veterinary drugs are manufactured in the USA, England, Australia, Northern Ireland, France and New Zealand.  Veterinarians and the herders appreciate these veterinary drugs very much.

Mongolia V.E.T. Net NGO will continue our commitment to support the rural veterinary practices through Veterinary Continuing Education along with informative programs and projects, with a constant veterinary drug and equipment supply.

 

Үргэлжилсэн сургалт хөтөлбөр

Монгол ВИ.И.ТИ.НЕТ ТББ нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хөдөө орон нутгийн малын эмч нарын мэдлэг боловсролыг сайжруулах, хувийн мал эмнэлгийг бизнес удирдлагад сургах, хувийн мал эмнэлгүүдийн техник хангамжийг сайжруулах, чанар сайтай малын эм бэлдмэлүүдээр хангах тал дээр анхаарч, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Эдгээр төсөл хөтөлбөрүүдээс хамгийн олон аймаг сумдын хүрээнд олон малын эмч нарыг хамруулж байгаа нь “Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр” (цаашид МЭҮСХ гэх) юм.    

“Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр”  нь анх 2005 онд АНУ-н Хөдөө Аж Ахуйн Яам (USDA) Мерси Корпсоос хэрэгжсэн “Хөдөөгийн Агробизнесийг Дэмжих Хөтөлбөр”-ийн хүрээнд 3 жил дараалан амжилттай хэрэгжсэн. 2008 онд Дэлхийн Зөн ОУБ, CHF-Гэр санаачилга, Samaritan Purse болон Швейцарийн Хөгжлийн Агентлагаас санхүүжигдэн Монгол Улсын хэмжээнд 21 аймгийн 700 гаруй хувийн мал эмнэлгийн, 1024 малын эмч нар тус сургалт хөтөлбөрт хамрагджээ.

2009 - 2011 онд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Мал Аж Ахуйн Төсөл”-ийн санхүүжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор болон Архангай зэрэг нийт 7 аймагт тус сургалт болон “Загвар малчин өрх хөтөлбөр” нь амжилттай  хэрэгжээд байна.   

      МЭҮСХ-ийн үйл ажиллагаа нь АНУ, Англи, Канад, Шинэ Зеланд, Австралийн малын эмч, мэргэжилтнүүд, Монгол ВИ.И.ТИ НЕТ ТББ-ын ажилчдын хамтын оролцоотойгоор үргэлжлэн хэрэгжсээр байна.

   Хөтөлбөрийн сургалтууд нь Улаанбаатар хотод зохиогдсон сургалтын дараагаар тус ТББ-ын малын эмч нар, гадаадын малын эмч мэргэжилтнүүдтэй хамт хөдөө орон нутагт очиж сургалт, дадлага ажлыг явуулан харилцан туршлага солилцдог.

       Малын эмч нар энэхүү сургалт дадлагаар дамжуулан мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний аргууд болон эм тариа багаж хэрэгслийг ашиглах аргуудыг суралцаад зогсохгүй өвчтэй мал амьтан үзэж, эмчилгээ үйлчилгээ хийдэг нь малын эмч нар болон малчдын талархлыг хүлээгээд байгаа юм.

    Монгол ВИ.И.ТИ.НЕТ ТББ нь “Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр”-н хүрээнд нийт 50 гаруй малын эм бэлдмэлийг Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгүүлсэн. Эм бэлдмэлүүд нь АНУ, Англи, Австрали, Хойд Ирланд, Франц улсад үйлдвэрлэгдсэн, чанар, үйлчилгээ сайтай тул хөдөө орон нутгийн малын эмч болон малчдын хэрэгцээнд нийцсэн бөгөөд малын эмч малчин хоёрын харилцан итгэлцлийг бий болгож байна.

    Монгол ВИ.И.ТИ.НЕТ ТББ нь цаашид хөдөө орон нутгийн малын эмч нарын үйл ажиллагааг байнга дэмжиж “Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр”-ийг жил бүр үргэлжлүүлэн явуулж, шаардлагатай сургалт мэдээлэл, мал эмнэлгийн эм бэлдмэл багаж хэрэгсэл бусад хэрэгцээтэй зүйлсээр ханган ажилласаар байх болно.

 

Боловсрол хөгжил

Манай төсөл анх 1999 оноос “Хөдөөгийн алслагдсан сургуулийг дэмжих төсөл” нэртэйгээр Архангай, Өвөрхангай аймгийн зарим сум, багуудын бичиг үсэггүй хүмүүст бичиг үсэг заах, хүүхэд багачуудад зуны цэцэрлэгийн сургалтууд  зохион байгуулах зэргээр хэрэгжиж эхэлж байсан.

      2003 оноос  төслийн нэр “Боловсрол- Хөгжил”  болж өөрчлөгдөн үйл ажиллагааны хүрээ өргөжин тэлсээр байна. Одоогийн байдлаар Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Завхан аймгуудын нийт 28 сумдад амжилттай хэрэгжээд   явж байна. Энэхүү төсөл нь нэг суманд гурван жил дараалан хэрэгждэг бөгөөд өнгөрсөн хугацаанд дээрх аймгуудын 65 суманд амжилттай хэрэгжсэн. 2013 онд Боловсрол- Хөгжил төслөөс зохион байгуулсан зуны сургалт болон хавар намрын сургалтанд нийт 7627 хүүхэд болон насанд хүрэгчид хамрагдсан. 2014 онд Хөвсгөл, Булган аймгуудад Боловсрол-Хөгжил төсөл  үйл ажиллагаагаа  хэрэгжүүлж  эхэлж  байна.    

 Зорилго: 

    Төслийн хамт олон тухайн орон нутгийн ард иргэд, хүүхэд залуучууд, гэр бүлүүд болон албан байгууллагын ажилчдын оюуны хэрэгцээнд зориулан чанартай сургалтуудыг зохион байгуулж, тэд сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэн, сайн сайхан амьдрахад нь тус болохыг зорьж ажилладаг.      

 Үйл ажиллагаа:

  • Хавар, намар, зуны сургалтууд
  • Хүнсний ногоо тарих, оёдол  болон амьдрах ухааны жижиг төслүүд
  • Ажилчдын хүүхдүүдийн өдөр өнжүүлэх
  • Эрүүл мэндийн үйлчилгээ

Зуны сургалт: 

    Хөдөө орон нутгийн хүүхэд багачууд, хот суурин газрын хүүхдүүдтэй харьцуулбал зуны амралтаараа хүссэн сургалтандаа хамрагдах боломжгүй байдаг. Тийм учраас “Боловсрол хөгжил” төслийн хамт олон энэ хэрэгцээг харгалзан сурагчдын зуны амралтаар орон нутагт зуны хэрэгцээт сургалтуудыг мөн алслагдсан багийн цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхэд багачуудад цэцэрлэгийн сургалтыг хоёр сар хүртлэх хугацаагаар зохион байгуулдаг.

    Сургалтын төгсгөлд хүүхдүүд зуны сургалтаар дамжуулан сурч мэдсэн зүйлээ эцэг эх, найз нөхөд, багш нар болон сум орон нутгийн удирдлагуудад тайлагнадаг төдийгүй зарим суралцагчид аймаг орон нутгийн болон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, зуны сургалтын үр дүнг бодитоор харах боломж олгодог.

Хавар намрын сургалт:

    Орон нутгийн албан хаагчид, багш, эмч нар, сургуулийн суралцагчид, гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан богино хугацааны хэрэгцээт сургалтууд, танин мэдэхүйн болон нөхөрсөг тэмцээн уралдаануудыг зохион явуулдаг.

Эрүүл мэндийн үйлчилгээ: 

    Төсөл хэрэгжүүлж буй орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд анхаарч мөн эмнэлгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор хүн эмнэлгийн эмч, сувилагч нарт зөвлөгөө өгөх мөн тэдэнд хэрэгцээтэй сургалтуудыг зохион байгуулдаг. Шүдний эмч, сувилагч, хүний эмч нар Америкийн Нэгдсэн Улс, Канад, Англи зэрэг орнуудаас ирж эмчилгээ,  үйлчилгээ үзүүлдэг.

Өдөр өнжүүлэх: 

    Тус байгууллагын ажилчдын хүүхдүүдэд өдөр өнжүүлэх ажиллуулдаг. Одоогоор бага, дунд бүлгийн  нийт 25 хүүхэд хамрагдаж байна.

 

Энэрэх мал эмнэлэг

“Энэрэх” Мал Эмнэлэг Сургалтын Төв нь Монгол Ви И Ти Нет ТББ –ын салбар юм. Бид нохой, муур болон бусад гэрийн тэжээмэл амьтдад эмийн болон эмийн бус, мэс заслын эмчилгээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, туулгалтад хамруулах, үйлчлүүлэгчдээ зориулсан сургалт, зөвлөгөө өгөх зэргээр хамгийн чанартай үйлчилгээг үзүүлэхийг хичээдэг. 

 МАНАЙ ХАМТ ОЛОН

 Манай эмнэлэгт 8 их эмч, 4 техникч,   1 хүлээн авагч, урт болон богино хугацааны гадаадын зөвлөх эмчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Манай эмч нар нохой, муур болон ховор амьтдыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэс засал, бусад үндсэн эмчилгээг эзэмшсэн бөгөөд өвчтэй амьтдад үзлэг шинжилгээ, эмчилгээ, үйлчилгээ хийхдээ гадаадын зөвлөх эмчийн заавар зөвлөгөөг авч, хяналтад байлгадаг. Манай эмч нараас мэдлэг чадвараа дээшлүүлэхээр мал эмнэлгийн магистрын түвшний АНУ-н  4 их сургууль, Монголын  Мал Эмнэлгийн сургууль хамтран явуулж байгаа “Зайны Сургалт”-д суралцаж байна.   

Манай эмнэлэг Монголын малын их, бага эмч, техникч, мал эмнэлгийн сургуулийн оюутнуудад зориулсан сургалтын үйл ажиллагаанд оролцдог нь бидний бас нэгэн бахархал билээ.

ЭМ БЭЛДМЭЛ

    Манай байгууллага барууны орнуудад өргөн хэрэглэгддэг чанартай эм бэлдмэл, вакциныг зохих зөвшөөрлийн дагуу импортолж эмнэлгийнхээ үйл ажиллагаанд болон бусад эмнэлгийн хэрэгцээнд нийлүүлж байна. Тиймээс бид чанартай эм бэлдмэлээр таны хайртай амьтанд хамгийн сайн үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.

МЭС ЗАСАЛ

Мэс ажилбарыг ариун нөхцөл, ариутгасан хувцас, багаж хэрэглэлийг ашиглан хийдэг. Мэс ажилбарын хүнд, хөнгөн байдлаас хамаарч манай орны мал эмнэлгийн практикт хараахан нэвтэрч амжаагүй байгаа амьсгалын наркоз ашигладаг ба минут тутамд амьтны амьсгал, зүрхний цохилт, биеийн байдлыг хянаж байдаг. Зөөлөн эдийн болон ясны мэс ажилбар хийдэг. Хумс авах, чих, сүүл тайрах зэрэг гоёлын мэс ажилбар, яаралтай түргэн тусламжийн мэс заслыг шаардлагатай үед цаг алдалгүй хийх боломжтой. 

ОНОШИЛГОО

Цусны шинжилгээ

Эмнэлгийн техникийн хүчин чадлаа түшиглэн дараах шинжилгээнүүдийг:  цусны цагаан эс тоолох, цусанд глюкозын хэмжээг тогтоох, шээсний индикаторын болон тунадас, бактерийн шинжилгээг богино хугацаанд, нарийн шинжилгээний дүнг 24 цагийн дотор гаргана. Шаардлагатай үед цус, эд, эсийн нарийн шинжилгээг эзний хүсэлтээр АНУ-ын лабораторид илгээж байна. 

РЕНТГЕН

Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дижитал рентген аппарат ашиглан түргэн шуурхай, оношилгоо хийж байна. Энэ аппаратыг ашигласнаар рентген зургаа гадаадын мэргэжилтнүүд рүү и_майлаар илгээн заавар зөвлөгөө авах бүрэн боломжтой.  

ГОО САЙХАН

Усанд оруулах болон үс засах үйлчилгээг явуулдаг тул та энэ үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл ажлын өдрүүдэд 1-2 өдрийн өмнө утсаар цаг аваад ирээрэй.  

БИД ТАНД ТУСАЛЪЯ

Та гадаадад нохойтойгоо явах гэж байна уу

Та гадаадад аяллаар явах эсвэл нүүх гэж байгаа бол бидэнд хандаарай. Бид шаардлагатай цусны шинжилгээ, вакцин болон бусад шаардлагатай зүйлүүд дээр тусална. Гэхдээ нэлээд эртнээс (4-5 сарын өмнөө) бэлтгэл ажлаа эхлэх хэрэгтэйг санаарай. Мөн манай эмч нартай уулзан заавар зөвлөгөө авна уу. 

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ

Дуудлагаар үзлэг, вакцин, туулгалт өгөх боломжтой харин хүндэрсэн өвчний үед эмнэлэгт ирвэл бид танд илүү тусламж үзүүлэх боломжтой гэдгийг санаж байхад илүүдэхгүй.

ЦАГИЙН ХУВААРЬ 

Даваа- Баасан 10.00-18.00

Бямба 10.00-15.00 

ЦАГ АВАХ

Та нохойгоо үзлэгт хамруулахыг хүсэж байгаа бол ажлын цагаар хэдийд ч ирж болно. Хэрэв гадаад эмчид үзүүлэхийг хүсч байгаа бол урьдчилан цаг авна уу. Төлбөрийн хувьд ялгаатай байдгийг анхаарна уу. 

ХОЛБОО БАРИХ

Эмнэлэг: 319987, 70114723

 

Таны амьтны эрүүл мэндийн төлөө хамтдаа

 

Дадлагажигч Хөтөлбөр

Монгол Ви.И.Ти.Нет ТББ нь малын эмч мэргэжлээр төгсөгчдөд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх зорилгоор, зургаан сарын хугацаатай “Дадлагажигч Хөтөлбөрийг Мал эмнэлэг – Сургалт”-ын төв бааз, зөвлөх эмч нарын оролцоотойгоор  дадлагажигч хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд дадлагажигч нь мал эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, үржил, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, эмийн зүй зохистой хэрэглээ зэрэг сэдвээр дадлага хийн туршлага хуримтлуулж байна.

Шинэхэн төгсөгчдөөс 6 оюутан сонгон зургаан сарын турш хөтөлбөртөө хамруулах зорилт тавин ажиллаж байна. Бид эдгээр дадлагажигчдад мэргэжлийн дадлага олгохын зэрэгцээ танхимын лекц, ярилцлагыг хослуулах аргаар, Англи хэл, санхүү бизнесийн ухаан, компьютер хэрэглэх дадлага, хувь хүний төлөвшилт зэрэг нэмэлт мэдлэг мэдээлэл олгодог.  

2018 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар тус Дадлагажигч Хөтөлбөрт хамрагдагсдаас 7 оюутан нь хот болон хөдөө малын эмчээр ажиллаж, 3 оюутан нь хилийн чанадад мэргэжлийн зэрэг дэв ахиулахаар суралцаж, малын эмч мэргэжлийн мэдлэг туршлага хуримтлуулж байна. Тус хөтөлбөрийн үр өгөөж, ач холбогдлыг Мал Эмнэлгийн Сургууль, Төгсөгчид, Монголын мал эмнэлгийн салбарын мэргэжил нэгтнүүд хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан мэргэжилтний мэргэжлийн дэвшилтэт арга туршлага, мал эмнэлгийн чанаржсан үйлчилгээг монгол орны малчин ард иргэд юун түрүүнд талархан хүлээж авна гэж итгэж байна.

 

Боловсрол хөгжил төсөл

Манай төсөл анх 1999 оноос “Хөдөөгийн алслагдсан сургуулийг дэмжих төсөл” нэртэйгээр Архангай, Өвөрхангай аймгийн зарим сум, багуудын бичиг үсэггүй хүмүүст бичиг үсэг заах, хүүхэд багачуудад зуны цэцэрлэгийн сургалтууд  зохион байгуулах зэргээр хэрэгжиж эхэлж байсан.
      2003 оноос  төслийн нэр “Боловсрол- Хөгжил”  болж өөрчлөгдөн үйл ажиллагааны  хүрээ өргөжин тэлсээр байна. Одоогийн байдлаар Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Завхан аймгуудын нийт 28 сумдад амжилттай хэрэгжээд   явж байна. Энэхүү төсөл нь нэг суманд гурван жил дараалан хэрэгждэг бөгөөд өнгөрсөн хугацаанд дээрх аймгуудын 65 суманд амжилттай хэрэгжсэн. 2013 онд Боловсрол- Хөгжил төслөөс зохион байгуулсан зуны сургалт болон хавар намрын сургалтанд нийт 7627 хүүхэд болон насанд хүрэгчид хамрагдсан. 2014 онд Хөвсгөл, Булган аймгуудад Боловсрол-Хөгжил төсөл  үйл ажиллагаагаа  хэрэгжүүлж  эхэлж  байна.
    
     Зорилго: 
    Төслийн хамт олон тухайн орон нутгийн ард иргэд, хүүхэд залуучууд, гэр бүлүүд болон албан байгууллагын ажилчдын оюуны хэрэгцээнд зориулан чанартай сургалтуудыг зохион байгуулж, тэд сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэн, сайн сайхан амьдрахад нь тус болохыг зорьж ажилладаг.      
       Үйл ажиллагаа:
         - Хавар, намар, зуны сургалтууд
         - Хүнсний ногоо тарих, оёдол  болон амьдрах ухааны жижиг төслүүд
         - Ажилчдын хүүхдүүдийн өдөр өнжүүлэх
         - Эрүүл мэндийн үйлчилгээ
Зуны сургалт: 
    Хөдөө орон нутгийн хүүхэд багачууд, хот суурин газрын хүүхдүүдтэй харьцуулбал зуны амралтаараа хүссэн сургалтандаа хамрагдах боломжгүй байдаг. Тийм учраас “Боловсрол хөгжил” төслийн хамт олон энэ хэрэгцээг харгалзан сурагчдын зуны амралтаар орон нутагт зуны хэрэгцээт сургалтуудыг мөн алслагдсан багийн цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхэд багачуудад цэцэрлэгийн сургалтыг хоёр сар хүртлэх хугацаагаар зохион байгуулдаг.
    Сургалтын төгсгөлд хүүхдүүд зуны сургалтаар дамжуулан сурч мэдсэн зүйлээ эцэг эх, найз нөхөд, багш нар болон сум орон нутгийн удирдлагуудад тайлагнадаг төдийгүй зарим суралцагчид аймаг орон нутгийн болон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, зуны сургалтын үр дүнг бодитоор харах боломж олгодог.
    Хавар намрын сургалт:
    Орон нутгийн албан хаагчид, багш, эмч нар, сургуулийн суралцагчид, гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан богино хугацааны хэрэгцээт сургалтууд, танин мэдэхүйн болон нөхөрсөг тэмцээн уралдаануудыг зохион явуулдаг.
     Эрүүл мэндийн үйлчилгээ: 
    Төсөл хэрэгжүүлж буй орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд анхаарч мөн эмнэлгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор хүн эмнэлгийн эмч, сувилагч нарт зөвлөгөө өгөх мөн тэдэнд хэрэгцээтэй сургалтуудыг зохион байгуулдаг. Шүдний эмч, сувилагч, хүний эмч нар Америкийн Нэгдсэн Улс, Канад, Англи зэрэг орнуудаас ирж эмчилгээ,  үйлчилгээ үзүүлдэг.
     Өдөр өнжүүлэх: 
    Тус байгууллагын ажилчдын хүүхдүүдэд өдөр өнжүүлэх ажиллуулдаг. Одоогоор бага, дунд бүлгийн  нийт 25 хүүхэд хамрагдаж байна.

Мэдээлэл

Сүүлд оруулсан мэдээлэл

Талархлын өдөр 2024

Талархлын өдөр 2024

Энэрэх мал эмнэлэг сургалтын төв нь 2024 оны 06-р сарын 08-нд Талархлын өдөр 2024-ыг зохион байгуулах гэж байна

Том амьтны дадлагажигч малын эмч 2023 хөтөлбөр амжилттай өндөрлөлөө.

Том амьтны дадлагажигч малын эмч 2023 хөтөлбөр амжилттай өндөрлөлөө.

Монгол Ви И Ти Нет ТББ-ын 2017 оноос хойш хэрэгжүүлж буй Том амьтны дадлагажигч малын эмч хөтөлбөр 6 дахь жилдээ амжилттай явагдаж дууслаа

Япон улсад  3D принтерийн сургалтад хамрагдлаа.

Япон улсад 3D принтерийн сургалтад хамрагдлаа.

3D принтер ашиглан мал эмнэлгийн сургалт болон мэс заслын эмчилгээнд хэрхэн ашиглаж болох талаар сурсан.

Холын Америкт туршлага судлаад ирлээ

Холын Америкт туршлага судлаад ирлээ

“Энэрэх” МЭСТ-ийн малын их эмч Мөнгөнзул, Сүрэнхорлоо нарыг АНУ-ын Орегон мужийн Лебанон хотын “Faithful friends Animal Clinic” Жижиг амьтны эмнэлэгт 1 сарын хугацаатай мэргэшил дээшлүүлэхээр илгээсэн

Зөвлөгөө

Зөвлөгөө мэдээлэл

Гэрийн тэжээвэр амьтны шүдний өвчлөл

Гэрийн тэжээвэр амьтны шүдний өвчлөл

Гэрийн тэжээвэр амьтдын шүдний өвдөлтийн 4 шинж тэмдэг Таны тэжээвэр амьтад шүд нь өвдөх болон бусад төрлийн өвдөлтөөр өвдөж байгаагаа хэлж чадахгүй.

Муурны панлейкопени   (Муурны парвовирус)

Муурны панлейкопени (Муурны парвовирус)

Муурны панлейкопени нь дархлааны системийг дарангуйлан хоолны дуршилгүй болох, өндөр халуурах, чацга алдах, бөөлжилтөөр илэрдэг цочмог явцтай вирусын гаралтай халдварт өвчин юм. Вакцин хийлгээгүй бүх л насны муур халдвар авч өвчлөх ба 2-6 сартай зулзага хүнд өвчлөх ба өртөмтгий байдаг.

Адууны тэжээллэгийн талаар зөвлөгөө

Малчин, малын эмч нарт зориулсан адууны тэжээллэгийн талаарх зөвлөгөө.

бүтээгдэхүүн

Онцлох бүтээгдэхүүн

үйлчилгээ

Манай үйлчилгээ

Энэрэх жижиг амьтны эмнэлгийн үйлчилгээ

Манай эмнэлэг нь гэрийн тэжээвэр болон жижиг амьтдад үзүүлж байгаа үйлчилгээний төрлүүд 

Энэрэх том амьтны эмнэлгийн үйлчилгээ

Манай эмнэлэг нь хурдан морь сонирхогчдод болон малчдад үзүүлж байгаа үйлчилгээний төрлүүд