(Үхэр, гахай болон адуунд зориулсан тариа)
ЭМИЙН ХУДАЛДААНЫ БОЛОН ОЛОН УЛСЫН НЭРШИЛ: РЕКОКАМ
НАЙРЛАГА
1 МЛ-Т АГУУЛАГДАХ АГУУЛАМЖ:
Гол үйлчлэгч бодис Мелоксикам 20 мг
Туслах үйлчлэгч бодис Этанол 150 мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Үхэрт
Цочмог явцтай амьсгалын замын халдварын үед тохиромжтой антибиотикийн хамт эмнэл зүйн шинж тэмдэг бууруулах зорилгоор хэрэглэнэ. Бага насны тугал, эхээ хөхөхгүй байгаа бярууны чацга алдалтын үед амаар шингэн нөхөх эмчилгээний хамт өгөхөд тохиромжтой. Нэмэлт эмчилгээний заалт, цочмог дэлэнгийн үрэвслийн үед антибиотиктой хамт шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийнэ.
Гахайнд
Халдварын бус гаралтай араг яс булчингийн эмгэгийн үеийн догол, үрэвслийн шинж тэмдгийн эсрэг эмчилгээнд хэрэглэнэ. Нэмэлт эмчилгээний заалт, төрсний дараах үжил, дотоод хордлого (дэлэнгийн үрэвсэл-савны үрэвсэл-доголын хам шинж) үед антибиотиктой хавсарч хэрэглэхэд үр дүнтэй.
Адуунд
Араг яс, булчингийн цочмог болон архаг үрэвслийн үед өвдөлт бууруулах, үрэвслийн эсрэг хэрэглэнэ. Ялангуяа коликийн үед өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ.
АНХААРУУЛГА
- 6 долоо хоногоос бага настай адуунд бүү хэрэглэ.
- Мөн хээлтэй болон саам авч буй гүүнд хэрэглэж болохгүй.
- Ялангуяа хүний хэрэгцээнд нийлүүлж буй саам авах гүүнд хориотой.
- Тэжээл боловсруулах замын шархлаатай, цус алдалт, бөөр, зүрх, элэгний эмгэгтэй мал амьтанд хэрэглэж болохгүй.
- Гол үйлчлэгч бодис болон туслах үйлчлэгч бодист мэдрэг тохиолдолд хэрэглэж болохгүй.
- Чацга алдаж буй нэг долоо хоногоос бага настай тугалд хэрэглэж болохгүй.
ГАЖ НӨЛӨӨ
Адуунд тарьсан хэсэг газарт бага зэрэг хавдаж болно гэхдээ яваандаа өөрөө арилна. Маш цөөн тохиолдолд анафилаксийн урвал үзүүлэх бөгөөд ноцтой нөхцөлд (үхэх) хүргэж болох учраас зөвхөн шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийнэ.
Хэрвээ энэ заалтад дурдагдаагүй ямар нэг гаж нөлөө анзаарсан бол эсвэл тарилгын бэлдмэл үр дүнгүй байвал малын эмчдээ даруй мэдэгд.
ЯМАР МАЛ АМЬТАНД ОЛГОХ: Үхэр, гахай болон адуу
ХЭРЭГЛЭХ ТУН, ОЛГОХ АРГА ЗАМ
Биеийн жингийн кг тутамд мелоксикам 0,5 мг тунгаар антибиотик болон амаар шингэн нөхөх бэлдмэлийн хамт арьсан дор эсвэл вен судсаар тарьж олгоно (ж нь: 2,5мл/100 кг амьдын жинд).
Биеийн жингийн кг тутамд 0,4 мг тунгаар антибиотиктой хамт булчинд тарина (ж нь: 2,0 мл/100 кг амьдын жинд). Хэрвээ хоёр дах тун тарих шаардлагатай гэж үзвэл 24 цагийн дараа давтан тун тарина.
Биеийн жингийн кг тутамд 0,6 мг тунгаар вен судсаар тарьж олгоно (ж нь: 3,0 мл/100кг амьдын жин). Араг яс, булчингийн цочмог болон архаг үрэвсэлтэй үед амаар олгох зориулалтай мелоксикам цийдмэгийг 0,6 мг/кг тунгаар олгох болох бөгөөд шаардлагатай бол 24 цагийн дараа давтан тун тарина.
ЭМИЙН БЭЛДМЭЛЭЭ ОЛГОХ ҮЕИЙН ЗӨВЛӨМЖ
Тарих үед бохирдол оруулахаас сэргийл. Эмийн бодис соруулахдаа зүүгээ 50-аас дээш удаа бүү хэрэглэ.
БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА
- Үхэрт: мах, дайвраас 15 өдөр, сүүнээс 5 өдөр
- Гахай: мах, дайвраас 5 өдөр
- Адуу: мах, дайвраас 5 өдөр
- Саамыг нь хүнсний хэрэглээнд сааж буй гүүнд тарьж болохгүй.