• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
БИМЕКТИН

БИМЕКТИН

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ, ТУН
Үхэр, хонь, гахайд гадна болон дотор шимэгч хорхойн халдварын эсрэг эмчилгээний зорилгоор хэрэглэнэ. Бимектин тарилга нь 1 мл-т 10 мг ивермектин агуулсан ариутгасан бэлдмэл юм. Бимектин тарилгын бэлдмэлийг үхэр, хонинд кг амьдын жинд 200 мкг ивермектин олгогдохоор тооцож 50 кг тутамд 1 мл тунг тарина. Гахайд кг амьдын жинд 300 мкг ивермектин олгогдохоор тооцож 30 кг тутамд 1 мл тунг тус бүр арьсан дор тарина. 


Үхэрт: Тэжээл боловсруулах замын бөөрөнхий хорхой, уушигны шимэгч, хөх ширх болон хамууны эсрэг эмчилгээнд хэрэглэнэ. Тэжээл боловсруулах замын хорхой: Ostertagia ostertagi (бие гүйцсэн болон 4-р үеийн авгалдайн хөгжлийг саатуулах нөлөөтэй), O. Lyrata (бие гүйцсэн), Haemonchus placei (бие гүйцсэн болон 4-р үеийн авгалдай), Trichostrongylus axei (бие гүйцсэн болон 4-р үеийн авгалдай), T.colubriformis (бие гүйцсэн), Cooperia oncophora (бие гүйцсэн болон 4-р үеийн авгалдай), C.punctata (бие гүйцсэн), Oesophagostomum radiatum (бие гүйцсэн болон 4-р үеийн авгалдай), Strongyloides papillosus (бие гүйцсэн), Nematodirus Helvetianus (бие гүйцсэн), N.Spathiger (бие гүйцсэн), Trichuris Spp (бие гүйцсэн), Toxocara Vitulorum хорхойнуудад үйлчилнэ.


Нүдний шимэгч: Thelazia spp
Уушигны шимэгч: Dictocaulus viviparous (бие гүйцсэн болон 4-р үеийн авгалдайд нөлөөлнө)


Гуур: (биемахбодод шимэгчлэх үед үйлчилнэ) Hypoderma bovis, H.lineatum
Хөх ширх: Linognatus vituli, Haematopinus eurysternus, Solenopotes capillatus
Хамуу: Sarcoptes scabiei var. bovis, Psoroptes ovis (syn.P.communis var.bovis) Үхрийн хамууны хачиг

Хороптиоз, Damalinia bovis ширхийн халдварлалтын эсрэг эмчилгээнд хэрэглэх ч эдгээр хамууны хачгийг 100 хувь устгахгүй. 
Бөөрөнхий хорхойгоор халдварлагдсан үхэрт эмчилгээний зорилгоор, Haemonchus Placei, Cooperia Spp-н дахин халдварлалтыг хянах, эмчлэх зорилгоор 14 хоног тутамд, Ostertagiа ostertаgi болон Oesophagostomum radiatum-д 21 хоног тутамд, мөн D.viviparus-ийн дахин халдварлалтыг хянах, эмчлэх зорилгоор 28 хоногт давтан хэрэглэнэ. 


Хонинд: Псороптоз хохь хамуу, тэжээл боловсруулах замын шимэгч, уушигны шимэгч болон хамрын хөндийн гуурын эсрэг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.  Бимектин тарилгыг хонинд кг амьдын жинд 200 мкг ивермектин байхаар тооцож тарина. 
Тэжээл боловсруулах замын (бие гүйцсэн шимэгч болон 4-р үеийн авгалдай) Ostertagia Circumcinita (авгалдайн өсөлтийг саатуулах), O.Trifurcata, Haemonchus Concortus, Trychostronrgylus Axei (бие гүйцсэнд), Desophagostamum Venulosum, O. Columbianum, Nematodirus Filicollis, Chabertia Ovina, Trichuris Ovis (бие гүйцсэнд)


Уушигны шимэгч: Dictyocaulus Filaria (бие гүйцсэн мөн 4-р үеийн авгалдай), Protostrongylus Rufescens (бие гүйцсэнд үйлчилнэ).
Хамрын хөндийн гуур: Oestrus Ovis (Авгалдайн бүх шатанд)


Хамууны хачиг: Proroptes ovis


Гахайд: ходоод гэдэсний бөөрөнхий хорхой, Ascaris suum (бие гүйцсэн мөн 4-р шатны авгалдайд үйлчилнэ), ходоодны улаан хорхой, Hyostrongylus ribidus (бие гүйцсэн мөн 4-р шатны авгалдайд үйлчилнэ), Strongyloides ransomi (бие гүйцсэн хорхой болон авгалдайд үйлчилнэ)
Соруулт хорхойн авгалдайд (Strongyloides ransomi), торойнд шимэгч хорхойн халдвар дамжихаас сэргийлж мэгж торойлохоос 7 хоногийн өмнө тарина. 


Уушигны хорхой: Metastrongylus spp (нас бие гүйцсэнд)
Хамуу: Sarcoptes scabei var. Suis 
Ширх: Haematopinus Suis


Үхэрт: Амьдын жингийн 50 кг тутамд 1 мл (1 кг амьдын жин тутамд 200 мкг Ивермектин ноогдоно гэсэн үг). Арьсан дор тарина. Ариутгасан 17голчтой 1/2 инч зүү хэрэглэвэл тохиромжтой. 
Хонинд: Амьдын жингийн 25 кг тутамд 0.5 мл.  Хонины псоропттох (хамууны хачиг) үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор асептик техникийг баримтлан 17 голчтой 1/2 инч зүүгээр хүзүүний арьсан дор 7 хоногийн зайтай 2 удаа тарина.
Гахайд: Амьдын жингийн 33 кг тутамд 1 мл (Зөвлөх үндсэн хэмжээ нь амьдын жингийн 1 кг тутамд 300 мкг Ивермектин байна) 17 голчтой 1/2 инч зүүгээр хүзүүний арьсан доор тарина.


БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА
Эмчилгээ хийснээс хойш 21 хоногийн дотор нядалж хүнсэнд хэрэглэж болохгүй. Үхэрт бүтээгдэхүүнийг тугаллахаас 28 хоногийн өмнө эсвэл хүнсэнд зориулж сүүний үйлдвэрт ашиглах үнээнд хэрэглэж болохгүй. Хонинд эмчилгээ хийснээс хойш 21 хоногийн дотор нядалж хүнсэнд хэрэглэж болохгүй. Хургалахаас 21 хоногийн өмнө эсвэл эмчилгээтэй байгаа хонины сүүг хүнсэнд хэрэглэж болохгүй. Псоропттох хамууны хачгийг (хонины хамуу) эмчлэхэд нэг удаагийн тарилга хангалтгүй, клиник шинж тэмдэг арилдаг ч бүх хачгийг бүрэн устгаж чадахгүй. Гахайд эмчилгээ хийснээс хойш 28 хоногийн дотор нядалж хүнсэнд хэрэглэж болохгүй.    


ХОРИГЛОХ ЗААЛТ
Идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг нь хэт мэдрэг болгох боломжтой. Зөвхөн мал амьтанд хэрэглэнэ. Энэ бүтээгдэхүүнийг судсаар болон булчинд тарьж хэрэглэж болохгүй.


ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
Тасалгааны хэмд, нарны шууд тусгалаас хол хадгал.


АНХААРУУЛГА

Судалгаанаас үзэхэд Ивермектин нь хөрсөнд харилцан үйлчлэлд орж нэгдэл үүсгэдэг ч цаг хугацааны явцад идэвхи нь алдагддаг гэжээ. Эмийн сав болон үлдэгдэл бүхий агууламжтай материалыг устгалд оруулаагүй тохиолдолд усны урсгалд орох аюултай. Эндээс загас болоод зарим усанд амьдардаг организмд сөргөөр нөлөөлж болзошгүй.  Энэ бүтээгдэхүүн нь бичил биетэнд үйлчлэхгүй болно. 250C–аас дээш хэмд бүү хадгал. Гэрлээс хол байлгах, хэрэглэсний дараа гараа угаах, хүүхэд хүрэхгүй газар хадгалах. 
Бүтээгдэхүүний эхний тунг хэрэглэснээс хойш 28 хоногийн дотор хэрэглэж дуусгах хэрэгтэй. Хэвийн өнгөнөөс мэдэгдэхүйц өөр өнгөтэй болсон тохиолдолд  устгах хэрэгтэй.  
Хэрэглэх үед бохирдуулахаас зайлсхий, ариутгасан зүү, тариур ашигла. 
Бүтээгдэхүүнийг бусад эмтэй хамт хольж хэрэглэж болохгүй. 
Хэрэглэж байх үедээ тамхи татах эсвэл юм идэхийг хориглоно. “БИМЕДА”, Ирланд улс

ЗӨВХӨН МАЛ АМЬТНЫ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.

 

PDF Татах
1028231101