• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
КЛОСИО

КЛОСИО

(Үнээний ороо жигдрүүлэгч даавар)

НАЙРЛАГА

100 мл-т агуулагдах агууламж:

Клопростенол натри (клопростенол 25мг-тай тэнцүү)     26.3 мг

Туслах үйлчлэгч бодис                                                         100.00 мл                                                                   

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ, АРГА

Үхэрт:

  • Ороо илрэхгүй байгаа үед (ороо сул илрэх)
  • Үнээ сүүний гарц хамгийн өндөр үед өндгөвчний үйл ажиллагаа хэвийн идэвхтэй байдаг хэдий ч ороо сул илэрдэг. Тиймээс шулуун гэдсээр үзлэг хийж шар биемийн үүсэлтийг тодорхойлно. Тодорхойлсны дараа үрэлгээ хийхээс өмнө 2 мл Клоcио тариад ороо орж буйг ажигла.
  • Хээлтүүлгийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахаас өмнө тухайн үнээний биеийн ерөнхий байдал, эрүүл мэнд, тэжээллэгт үнэлгээ хийсний дараа хэрэглэх нь илүү чухал.
  • Бэлдмэлийн идэвхи нь шар биемийн үүсэлт, хөгжилтэй холбоотой тул Клосиог бэлгийн мөчлөгийн эхний 5 дахь өдрөөс өмнө мөн сүүлийн 16-аас хойшхи өдөрт тарихгүй.

Клосиогийн нэг тун  6 хоног үйлчилгээгээ хадгалдаг.

Давуу тал:

  • Үйлчилгээ сайн: Клопростенол нь шар бием үүсэлтийг саатуулах бэлдмэл
  • Нөхөн үржихүйн тэнцвэртэй байдлыг хангаж өгнө
  • Үржүүлгийн хугацааг хянах боломжтой

 

 

Мал, амьтан

 

Тун

 

 

Бүтээгдэхүүн мл-ээр

Клопростенол микрограм (µg) -аар

Олгох арга зам

Үхэр

2.0 мл

500 микрограм (µg)

Булчинд

 

АНХААРУУЛГА

  • Бэлдмэлийг хээлтэй малд тарьж болохгүй.
  • Бэлдмэлийг хэрэглэх үед мал, амьтны арчилгаа маллагаа, тэжээллэг, тарга хүч муу байх нь бэлдмэлийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлнө.
  • Жирэмсэн эмэгтэйчүүд болон багтраа өвчтэй хүмүүс энэ бүтээгдэхүүнээс хол бай.
  • Арьсанд хүргэх, шимэгдэх тохиолдолд яаралтай цэвэр усаар угааж зайл.
  • Бэлдмэлийг хэрэглэж байх явцад бусад химийн гаралтай эмчилгээг хийж болохгүй.
  • Малын эмчийн заавар, зөвлөмжийн дагуух тунгаар олгох нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байх сайн талтай.
  • Ариутгасан зүү, тариур ашиглан тарина.

 

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА

Үхэрт: Сүү: 0. Мах: Сүүлийн тунг тарьснаас хойш 1 өдрийн дараа нядалж хүнсэнд хэрэглэнэ.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

150С-300С-ийн хэмд хадгална. Хуурай, сэрүүн газар гэрлийн тусгалаас хол байлгана. Гэрийн тэжээвэр амьтан болон хүүхдийн гар хүрэх газраас хол байлга.

 

ЗӨВХӨН МАЛ АМЬТНЫ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.

 

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс