• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
БИМОДАЙН 80 ШАХМАЛ

БИМОДАЙН 80 ШАХМАЛ

Дугуй хэлбэртэй, цагаан өнгөтэй, бактерийн эсрэг үйлчилгээтэй шахмал. Найрлагандаа 1 таблетканд:

     Сульфадиазин ........................................................................ 400.00 мг

     Триметоприм ......................................................................... 80.00 мг

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Бимодайн 80 таблеткийг нохойд дотуур олгож хэрэглэнэ. Гол найрлагууд нь бактерийн фолик хүчлийн нийлэгжлийг хүчтэй сулруулах ба өөрөөр хэлбэл дан найрлагаас 2 дахин илүү хүчтэй байдаг. Бимодайн 80 нь Грам эерэг, Грам сөрөг бактерууд тухайлбал: Escherichia coli, Klebsiella pneumonia, Pasteurella multocida, Streptococcus spp, Staphylococcus spp, Salmohella spp, Corynebacterium spp, Proteus mirabills, Citrobacter freundii зэрэг бактериудын эсрэг үйлчилнэ. Бимодайн 80 таблеткийг хоол боловсруулах, амьсгалын зам, шээс ялгаруулах эрхтэн системийн үрэвслүүд, арьс, нүд, чихний үрэвсэл мөн шархны халдварын  үед тус тус хэрэглэнэ.

 

ОЛГОХ ТУН, АРГА ЗАМ  

Нохойд:  16 кг амьдын жин тутамд 1 таблетка байхаар бодож дотуур олгоно. Энэ нь 1 кг амьдын жинд 30 мг идэвхт бодис ноогдоно гэсэн үг юм. Өвчний шинж тэмдгүүд бүрэн арилтал 2-5 хоног, түүнээс дээш хоног үргэлжлүүлэн хэрэглэнэ.

 

ЭСРЭГ ЗААЛТ, АНХААРУУЛГА

Энэ тунгаар мууранд эмчилгээ хийж болохгүй. Мууранд Бимодайн 80 таблеткийг олгохгүй.

Зарим тохиолдолд нохойд нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл (хуурай нүд), үе мөчний үрэвслийн шинжүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоох ба энэ төрлийн эм бэлдмэлээр дахин эмчилж болохгүй. Элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдсан үед хэрэглэхийг хориглоно.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

250С хэмээс доош температурт, гэрлээс хол, хуурай нөхцөлд хадгална.

Хүүхдээс хол байлга.

 

САВЛАГАА

100 болон 500 ширхэгтэйгээр хуванцар саванд савлагдсан. 

 

Нэмэлт мэдээлэл

Бимодайн 24-ийг эмчилгээнд хэрэглэж байсан бол энэ эмийг үргэлжлүүлэн эмчилгээнд хэрэглэж болно.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

 

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс

 

PDF Татах
ALT-9319
PDF Татах
ALT 9830
PDF Татах
ALT-23194