ПЭСТИГОН /нохой/

ПЭСТИГОН /нохой/

Пэстигон /фипронил/ пипетка нь гадуураа хүүхэд онгойлгож чадахгүй 4 давхар уут, бага нягтралтай полиэтилен/нийлэг эд/тугалган цаас/ полиэстер нимгэн хальсаас бүрдсэн байна. Нохойны 4 төрлөөр савлагдсан.   

Хэрэглэх заалт: Нохойд: Бөөсний эмчилгээнд хэрэглэнэ (Ctenocephalides felis). Энэ эмийн бэлдмэл шавжийг даруй үхүүлэх үйлчилгээ үзүүлэх ба 8 долоо хоногтой нас бие гүйцсэн шимэгчийн эсрэг идэвхтэй үйлчилнэ. Мөн 2 долоо хоногтой Ixodes ricinus, 3 долоо хоногтой Riphicephalus sanguineus болон 4 долоо хоногтой Dermacentor reticulatus-н эсрэг маш идэвхтэй устгах үйлчилгээ үзүүлнэ. Эмийн бэлдмэлийг хэрэглэх үед илэрсэн эдгээр зүйл хачиг, магадгүй бүх хачиг эхний 48 цагийн дотор үхэхгүй гэхдээ тэд 7  хоногийн дотор үхнэ. Эмийн бэлдмэлийг бөөснөөс шалтгаалсан харшлын гаралтай арьсны үрэвслийг малын эмчийн урьдчилсан онош, эмчилгээний төлөвлөгөөний дагуу хэрэглэнэ.   

Хэрэглэх арга, тун: Арьсанд дусааж хэрэглэнэ. Зөвхөн гадуур хэрэглэнэ. Амьтны жинг үндэслэн арьсан дээр бэлдмэлийг дусаана. 4 төрлийн хэмжээтэйгээр савлагдсан. Олгох тун: 1. 1 пипетканд 0.67 мл  2 кг-10кг биеийн жинтэй нохойд олгоно.  2. 1 пипетканд 1.34 мл  10-20кг биеийн жинтэй нохойнд олгоно. 3. 1 пипетканд 2.68 мл  20-40 кг биеийн жинтэй нохойнд олгоно. 4. Тун: 1 пипетканд 4.02 мл  40-60 кг биеийн жинтэй нохойнд олгоно. 60кг-аас дээш жинтэй нохойнд 2 пипетка 2.68 мл-г хэрэглэнэ.

Олгох арга: Шулуун барь. Дусаагуурын  үзүүр хэсгийг налуу барих нь дусаагуурын агуулагдахуун шууд гарахгүй байх баталгаатай. Дусаагуурын тэмдэглэсэн зурааснаас барин бөглөөг нь онгойлго. Мөр хоорондын үсэн бүрхүүлийг арьс харагдахуйц ярна. Дусаагуурын үзүүрээ арьсан дээр байрлуулаад нэг юмуу хоёр хэсэгт агуулагдахууныг ерөнхийд шахна. Зөв олгох зөвлөмж: Амьтан долоож чадахгүй хэсэгт эм бэлдмэлийг олгох нь маш чухал ба бусад эмчилгээний дараа ч амьтанд долоолгож болохгүй. Хэт их нойтон үсэнд эмийн бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийх учир нь эмчилгээний хэсэгт үсэнд наалдамхай байдал үзэгдэнэ.Гэхдээ энэ нь тохиолдож болох ба 48 цагийн дараа зүгээр болно. 

Хөхүүл болон хээлтэй амьтанд энэ бэлдмэлийг хэрэглэхэд аюулгүй гэсэн нотолгоо байхгүй.

Хадгалах тээвэрлэх нөхцөл: Тусгай энгийн бус хадгалам горим шаардахгүй. Савлагаатай нь гэрлийн тусгалаас хамгаалж хуурай газар хадгална.

Анхааруулга: Амьтны нүдэнд хүргэхээс зайлсхий. Нүдэнд хүргэсэн тохиолдолд тэр даруй гүйцэд цэвэр усаар угаа. Дэлгэрэнгүйг эмийн заавраас уншина уу.  

Эмийн бэлдмэлийг гол ус руу оруулж болохгүй. “Норбрүүк” ХХК Хойд Ирланд улсад үйлдвэрлэв.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

 

 

PDF Татах
1262501A
PDF Татах
1334501A
PDF Татах
1341500A
PDF Татах
3301-500B
PDF Татах
3251-500C
PDF Татах
3251-501D