Хан-Уул дүүрэг 20-р хороо 145/5, Улаанбаатар хот, Монгол Улс
email@vetnetmn.org
Хүлээн авахтай холбоо барих: 7013-0324 Эмийн захиалга өгөх: 85891122, 77001122 Зөвлөгөө, МЭҮС: 95080324

Мэдээ мэдээлэл

Happy English

  • 2023/02/08

Монгол Ви И Ти Нет ТББ-ын дэргэдэх “Happy English” англи хэлний сургалтын төв нь 2021 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны Институтээс Албан ёсны сургалтын үйл ажиллагаа явуулах эрхийг Чадамжид Суурилсан Сургалтын Хөтөлбөрийг боловсруулан авсан билээ. Мөн 2022 онд сургалтын төвийн эрхээ сунгуулж, анхны элсэлтээ авч, гадаадын мэргэшсэн багш нартай хамтран үйл ажиллагаагаа амжилттай явууллаа. Бид 2023 оны 1 сарын 09-26 хооронд Англи хэлний Авиа зүй, Суурьтай анхан шат, Суурьтай анхан дунд шат бүхий гурван түвшний ангийн сургалтыг зохион байгуулсан ба сургалтыг нийт 23 сурагч амжилттай төгслөө. Англи хэлний сургалтын давуу тал нь гадаад багштай шууд харилцан ярилцах, суралцах боломжтой байсан ба нийт суралцагчдын 80-90 хувь нь яриа болон сонсголын чадвараа дараагийн түвшинд хүргэж чадсан байна.