Хан-Уул дүүрэг 20-р хороо 145/5, Улаанбаатар хот, Монгол Улс
email@vetnetmn.org
Хүлээн авахтай холбоо барих: 7013-0324 Эмийн захиалга өгөх: 85891122, 77001122 Зөвлөгөө, МЭҮС: 95080324

Мэдээ мэдээлэл

Жижиг амьтны малын эмч нарын сургалт – 2025

  • 2025/04/03

     Монгол Ви И Ти Нет ТББ-н Энэрэх мал эмнэлэг сургалтын төвөөс 2025 оны 3 сарын 27, 28-ны өдрүүдэд жижиг амьтны чиглэлээр ажиллаж буй хот, орон нутгийн малын эмч нарт зориулсан “Жижиг амьтанд яаралтай тусламж үзүүлэх болон нохой муурын элэгний өвчлөлийг ялгаварлан оношлох” сэдэвт хоёр өдрийн онол, дадлага хосолсон сургалт амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Дорноговь, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн малын эмч нар болон, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг амьтны мал эмнэлгийн нийт 22 малын эмч нар хамрагдлаа.