ВАНГУАРД ДАПП Л4
Хэрэглэх заалт:
6 долоо хоног буюу түүнээс дээш настай эрүүл нохойг нохойны гударгын вирусээр үүсгэгддэг нохойн гударга, аденовирүс-1-ээр үүсгэгддэг гепатит, аденовирүс-2-оор үүсгэгддэг амьсгалын замын өвчин, нохойны параинфлуэнза вирусээр үүсгэгддэг параинфлуэнза, нохойны парвовирүс болон парвовирүс-2с-ээр үүсгэгддэг нохойны энтерит өвчин, Leptospira canicola, L.grippotyphosa, L.icteroheamorrhagiae, L.pomona хэвшлүүдээр үүсэх лептоспироз өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрч 1 мл тунг арьсан дор эсвэл булчинд тарина.
6 долоо хоног буюу түүнээс дээш настай эрүүл нохойнд 3 долоо хоногийн зайтай 3 тунг тарина.
Жилийн дараа давтан нэг удаа тарина.
Гаж нөлөө, эмийн харилцан нөлөөлөл:
Хэрвээ анафилакси урвал өгвөл эпинефрин хэрэглэх заалттай.
Хориглох заалт:
Хээлтэй жингэрт хэрэглэхийг хориглоно.
Биеэс гадагшлах хугацаа:
Энэхүү бэлдмэлд тусгайлан заагдаагүй.
Дархлааны үргэлжлэх хугацаа: 1 жил
Хадгалах тээвэрлэх нөхцөл: Харанхуй газарт 2°С-7°С хадгална. Хөлдөөж болохгүй. Сайн сэгсэр.
Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 24 сар.
Анхааруулга:
Хэрэглэсэн сав болон хэрэгцээгүй болсон зүйлсээ устга. Хадгалалтыг уртасгах зорилгоор Гентамициныг нэмсэн
Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “ЗОИТИС”, Америк улс
ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.