Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ВАНГУАРД РАБИЕС 3 вакцин
Хэрэглэх заалт:
Эрүүл нохой, муур, өмхий хүрэн, үхэр болон хонинд галзуу өвчнөөс сэргийлэх зорилгоор тарьж хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Нохой, муур, өмхий хүрэнд: 1 мл тунг арьсан дор тарина. Нохойнд арьсан булчинд эсвэл арьсанд тарина. 3 сар буюу түүнээс дээш настай эрүүл нохой мууранд 1 мл тунг тарина. 1 жилийн дараа давтан тунг тарина. Дараагийн удаа давтан тунг 3 жилд нэг удаа тарина.
Үхэр, хонь: 2 мл тунг булчинд тарина. 3 сар буюу түүнээс дээш настай хонь, үхэрт тарина. Давтан тунг жилийн дараа нэг удаа тэгээд 3 жилийн дараа хийнэ. Хэрэглэхээсээ өмнө сайтар сэгсэр.
Гаж нөлөө: Вакцин хийсний дараа анафилакси урвал үзүүлэх магадлалтай. Ерөндгөөр эпинефрин хэрэглэх зөвшөөрөлтэй.
Хориглох заалт, бусад эмийн харилцан нөлөөлөл:
А. Эмийг хэрэглэхийг хориглосон мэдрэмтгий мал, амьтан: Байхгүй.
Б. Хэрэглэхийг хориглосон физиологийн мөчлөгүүд: Хээлтэй мал амьтан хэрэглэхэд аюулгүй эсэх нотолгоо байхгүй.
В. Бусад хориглох заалт: Тусгайлан заагдаагүй.
Г. Бусад эмтэй харилцан үйлчлэл: Бусад эмтэй хольж болохгүй.
Биеэс гадагшлах хугацаа: Энэхүү бэлдмэлд хамаарахгүй. Хүнсний малд таривал 21 хоногтоо заазалж болохгүй.
Дархлааны үргэлжлэх хугацаа: 3 жил
Хадгалах, тээвэрлэх нөхцөл:
2°С-7°С хэмд хадгална. Өндөр температурт удаан байлгавал идэвхээ алдана. Хөлдөөж болохгүй
Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар.
Анхааруулга:
Ариутгасан зүү, тариур ашиглаж вакциныг тарина.
Вакцин хийсний дараах 21 хоногт заазлаж, нядлахгүй.
Хадгалалтыг уртасгах зорилгоор гентамицин нэмсэн
Үйлдвэрлэгч нэр, албан ёсны хаяг: “ЗОИТИС”, Америкийн Нэгдсэн Улс
ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.