ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Адууны ходоодны гуур, бие гүйцсэн болон авгалдай хэлбэрийн дугариг хорхой зэрэг паризиттах өвчнүүдийн үед хэрэглэнэ.
Дараах паразиттах өвчнүүдийн эсрэг үйлчилгээ сайтай. Үүнд: Том стронглидиоз (бие гүйцсэн болон артери судсанд миграци хийж буй авгалдай Strongylus vulgaris; бие гүйцсэн болон авгалдай үедээ байгаа S.edentatus; бие гүйцсэн S.equinus triodontophorus spp болон Craterostomum acuticaudatum).
- Бие гүйцсэн болон авгалдайн үе шатанд байгаа жижиг стронглидиоз: Cyathostomum spp., Cylicocyclus spp., Cylicostephanus spp., Cylicodontophorus spp., Gyalocephalus spp.
- Бие гүйцсэн болон авгалдай хэлбэрийн Оксиуроз. Oxyuris equi
- Бие гүйцсэн болон авгалдай хэлбэрийн Параскарид. Parascaris equorum
- Бие гүйцсэн Trichostrongylus axei; Habronema musca, Strongyloides westeri, Onchocerca cervicalis
- Амны хөндийн болон ходоодны гуур. Gastrophilus intestinalis, G. Nasalis
- Арьсны гуур Habronema-ийн төрөл зүйлүүд, Draschia megastoma, Onchocerca cervicalis микрофиларууд арьсыг гэмтээсэн бол эдгэрэлтэнд сайнаар нөлөөлнө.
ОЛГОХ ТУН, АРГА ЗАМ
Амаар олгоно. Зөвлөмж болгож буй тунгийн хэмжээ нь амьдын жингийн кг тутамд 200 мкг ивермектин юм.
Тариур бүр нь 600 кг жинтэй адуунд олгоход хангалттай 120 мг ивермектин агуулдаг.
Тариурын поршин дээрх жингийн тэмдэглэгээ бүр нь 100 кг жинд олгох бэлдмэлийг заасан. Эргэгддэг хэмжүүрийг тариурны шахуурга дээрх тун тохируулагч хэмжээсээр жинг тааруулна. Хуванцар тагийг хушуунаас салгаж ав. Адууны аманд тэжээл байхгүйг шалгасны дараа тариурыг шүдний завсраар хийнэ. Шахмалыг амаар олгохдоо завьжны хажуу талаас оруулж хэлний уг руу шахаж оруулна. Үүний дараа адууны толгойг хэдэн секундын турш дээшлүүлнэ.
АНХААРУУЛГА
Бимектин нь зөвхөн адуунд хэрэглэхээр зориулагдсан. Нохойд үхэх зэрэг ноцтой сөрөг үр дагавар гарч болзошгүй тул энэ бүтээгдэхүүнийг бусад амьтдад хэрэглэж болохгүй.
Нэмэлт мэдээллийг эмийн заавраас уншина уу.
Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор амьтанд хэрэглэж байх үед тухайн амьтныг нядалж хүнсэнд хэрэглэхийг хориглоно.
300С хэмээс доош, хуурай нөхцөлд хадгална. Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 24 сар хүчинтэй.
ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.
Үйлдвэрлэгчийн албан ёсны нэр, хаяг: “БИМЕДА”, Ирланд улс