Үхэр, адуу, тэмээ, хонь, ямаанд хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Үхэр, адууны тэжээл боловсруулах болон амьсгалын замын дугариг хорхойн бүх шатанд мөн адууны Cyathostomum spp.авгалдайг устгах эмчилгээний зорилгоор хэрэглэнэ. Бензакур нь дугариг хорхойн өндгийг устгах үйлдэлтэй. Үхрийн туузан хорхойг устгана.
Бие гүйцсэн том, жижиг стронгилидүүд болон жижиг сторонгилидүүдийн авгалдайгаар халдварласан адуунд эмчилгээний зорилгоор хэрэглэнэ. Мөн Параскарид (Parascaris equorum), Оксиурозтох (Oxyuris equi.) -ыг устгана.
Үхрийн дараах паразитуудыг бүх шатанд нь устгана. Үүнд: Гемонхтох (Haemonchus spp.), Остертагтах (Ostertagia spp.), Trichostrongylus spp., Cooperia spp., Nematodirus spp., Bunostomum spp., Trichuris spp., Strongyloides spp., Эзофагостомтох (Oesophagostomum spp.), Capillaria spp., Уушигны хорхой (Dictycaulus spp.)
Бензакурыг заасан тунгаар, зохих хугацаанд хэрэглэхэд Ostertagia-ийн авгалдайн эсрэг мөн Moniezia spp-ийн туузан хорхойн эсрэг үр дүнтэй байдаг.
Хонь, Ямаанд: Тэжээл боловсруулах замын шимэгч, уушигны болон туузан хорхойнуудын эсрэг хэрэглэнэ.
АНХААРУУЛГА
Дотор паразитуудыг устгах бэлдмэлүүдэд дасал болохоос сэргийлж хэт олон удаа, удаан хугацаанд, биеийн жинг буруу тооцон хэт багаар олгохоос зайлсхийх хэрэгтэй.
Идэвхит найрлага болон бусад дүүргэгч бодист хэт мэдрэг мал амьтанд хэрэглэхийг хориглоно.
Бензакурыг хэрэглэхэд гаж нөлөө төдийлөн илэрдэггүй гэхдээ зарим амьтдад бөөлжих эсвэл баас шингэрч болно. Хэрэв мал амьтанд харшлын урвал илэрвэл малын эмчид даруй мэдэгдэж үзлэг хийлгэх хэрэгтэй. Нэмэлт мэдээллийг эмийн заавраас уншина уу.
ОЛГОХ ЗАМ, ТУН
Үхэр, адуунд олгохдоо: кг амьдын жинд 7.5 мг фенбендазол байхаар тооцон нэг удаа олгоно. Энэ нь 100 кг амьдын жинд 7.5 мл-ыг амаар олгоно.
| Амьтны жин |
Хэмжээ |
| 100 кг хүртэлх |
7.5 мл |
| 100-200 кг |
15 мл |
| 200-300 кг |
22.5 мл |
| 300-400 кг |
30 мл |
400 кг-аас дээш жинтэй бол 50 кг тутамд 30 мл дээр 3.75 мл-ийг нэмж олгоно.
Хавар, зун, намрын улиралд 6-8 долоо хоногийн зайтай эмчилгээг давтан хийнэ.
Хонь, ямаанд олгох тун, хэмжээ:
| Амьтны жин |
Хэмжээ |
| 20 кг |
1,0 мл |
| 30 кг |
1,5 мл |
| 40 кг |
2 мл |
| 50 кг |
2,5 мл |
| 60 кг |
3 мл |
БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА
- Үхрийн мах, дотор гэдсэнд 14 хоног, сүү 4 хоног
- Адууны мах, дотор гэдсэнд 14 хоног
- Хонь, ямааны мах, дотор гэдсэнд 15 хоног, сүү 7 хоног
Хүчинтэй хугацаа 3 жил. Тасалгааны хэмд 250С-д хадгална. Хөлдөөж болохгүй.
ЗӨВХӨН МАЛ АМЬТНЫ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.
Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс