ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Үхэрт: Pasteurella multocida гаралтай уушигны хаталгаа, Salmonella Typhimurium, E. coli гэдэсний үрэвсэл, Fusobacterium necrophorum гаралтай туурайн эмгэг, Streptococcus dysagalactiae гаралтай дэлэнгийн үрэвсэл халдварын эсрэг, цефалоспиринд мэдрэг мэс заслын өмнөх болон дараах нянгийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Гахайнд: Pasteurella multocidа болон Actinobacillus (Haemophilus) pleuropneumoniae гаралтай уушигны хаталгаа, Salmonella choleraesuis, E. coli гаралтай гэдэсний үрэвсэл, Streptococcus suis type 2 гаралтай тархи нугасны үрэвсэл халдварын эсрэг, шээс дамжуулах зам, мэс заслын өмнө болон дараах халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ ТУН, ОЛГОХ АРГА ЗАМ
- Үхэрт: Биеийн жингийн 50 кг тутамд 1,0-2,02 мл (1,0-2,0мг/кг) тунгаар булчингийн гүнд тарина. Эмчилгээг 24 цагийн дараа 3 өдөр дараалан явуулна. Нэг газар 15 мл-ээс илүү хэмжээгээр тарьж болохгүй.
- Гахайнд: Биеийн жингийн 10кг тутамд 0,6-1,0 мл (3,0-5,0 мг/кг) тунгаар хүзүүний булчинд тарина. Эмчилгээг 24 цагийн дараа 3 өдөр дарааллан явуулна. Нэг газар 10 мл-ээс илүү хэмжээгээр тарьж болохгүй.
АНХААРУУЛГА
Хэрэглэхээс өмнө сайтар сэгсэр. Заасан тунгаас багаар олговол эмчилгээний үр дүн сайн гарахгүй. Тухайн эмийн бэлдмэлд мэдрэг мал амьтанд олгохгүй. Пенициллин, цефалоспирин зарим малд харшлын урвал үүсгэнэ. Хугацаа дууссан эмийн блдэмэл хэрэглэж болохгүй.
Нэмэлт мэдээллийг эмийн заавраас уншина уу.
БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА
Үхэрт: маханд 3 хоног
Гахайд: маханд 2 хоног
Үйлдвэрлэснээс хойш 2 жил хэрэглэнэ. Онгойлгож задалснаас хойш 60 хүртэлх хоногт хэрэглэнэ. 50 мл, 100 мл бор шилэн савлагаатай.
ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛЭГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.
Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс