Хан-Уул дүүрэг 20-р хороо 145/5, Улаанбаатар хот, Монгол Улс
email@vetnetmn.org
Хүлээн авахтай холбоо барих: 7013-0324 Эмийн захиалга өгөх: 85891122, 77001122 Зөвлөгөө, МЭҮС: 95080324

ФЛУНАЗИН АДУУНЫ ШАХМАЛ (Флуниксин меглумин)

  • ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

    Флуназин адууны шахмал нь араг яс, булчингийн эмгэгийн үед үрэвслийг намдаах, эмзэглэл бууруулах үйлдэлтэй. Энэ нь наркотикийн бус, халуун бууруулах үйлдэлтэй, дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах хүчтэй үйлдэлтэй юм.

    ОЛГОХ ТУН, АРГА ЗАМ

    Флуниксиныг кг амьдын жин тутамд 1.1 мг-аар өдөрт нэг удаа олгоно. Флуназин адууны шахмалын нэг тариур нь 110 кг-тай арван хоёр адууны тун бөгөөд 110 кг тутамд 125 мг флуниксин олгож байна гэсэн үг (тунгийн хүснэгтийг үзнэ үү). Нэг тариураар 250 кг жинтэй 2 адууг өдөрт нэг удаа 3 өдөр, эсвэл 230 кг жинтэй зургаан адууг нэг удаа эмчилнэ.

     

    ТУНГИЙН ХҮСНЭГТ

    ТАРИУРЫН ЗААЛТ

    АДУУНЫ ЖИН

    /КГ-ААР/

    ФЛУНАЗИН АДУУНЫ ШАХМАЛЫН ОЛГОХ ТУН  /ГР-ААР/

    ОЛГОСОН ФЛУНИКСИН ХУУРАЙ БОДИС /МГ-ААР/

    0

    ---

    ---

    ---

    250

    110

    2.5

    125

    500

    220

    5.0

    250

    750

    330

    7.5

    375

    1000

    450

    10.0

    500

     

    Тариурны шахуурга дээрх тун тохируулагч хэмжээсээр жинг тааруулна. Адууны аманд тэжээл байхгүйг шалгасны дараа тариурыг шүдний завсраар хийнэ. Шахмалыг амаар олгохдоо завьжны хажуу талаас оруулж хэлний уг руу шахаж оруулна.

    Эмчилгээг эхлээд судсаар эсвэл булчинд флуназин тарилгын уусмалыг тарих, дараа нь 2-5 дахь хоногт Флуназин адууны шахмалаар үргэлжлүүлэн хийж болно.

    Флуниксин меглуминыг эмчилгээнд дараалсан 5 хоногоос хэтрэхгүй хэрэглэнэ.

     

    АНХААРУУЛГА

    Нядалж хүнсэнд хэрэглэх адуунд тарихгүй.

    Флуниксин меглуминыг хэрэглэхэд судалгаагаар мэдэгдэхүйц гаж нөлөө илрээгүй.

    Нэмэлт мэдээллийг эмийн заавраас уншина уу.

     

    20°C - 25°C (36°F - 86°F)-ын хооронд хадгална. 15°C -30°C-ийн хэмээс дээш эсвэл доош хэтрүүлэхгүй. Хөлдөөж болохгүй.

     

    ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

     

    Үйлдвэрлэгчийн албан ёсны нэр, хаяг:БИМЕДА, Ирланд улс