Хан-Уул дүүрэг 20-р хороо 145/5, Улаанбаатар хот, Монгол Улс
email@vetnetmn.org
Хүлээн авахтай холбоо барих: 7013-0324 Эмийн захиалга өгөх: 85891122, 77001122 Зөвлөгөө, МЭҮС: 95080324

БУТАЖЕКТ

  • Эмийн нэршил Фенилбютазон  (Phenylbutazone)

    Эмийн найрлага, хэмжээ:

    1 мл тарилгын бэлдмэлд

    Гол үйлчлэгч бодис                  Фенилбютазон 200 мг

    Хэрэглэх заалт:

    Фенилбютазон нь үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах үйлдэлтэй тул үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, догол (жишээлбэл: үе мөчдийн үрэвсэл, цочмог болон архаг ламинит, шөрмөсний уутны үрэвсэл, хагд үеийн үрэвсэл гэх мэт) эмчлэх зорилгоор адууны булчингийн тогтолцооны эмгэгийн үед хэрэглэнэ.

    Бутажект нь үхэр, хонь, гахай зэрэгт үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй. Голчлон хэрэх өвчин болон үений үрэвсэлтэй хавсарсан хэрлэг, шөрмөсний дугтуйн үрэвсэл, салст хэтэвчийн үрэвсэл, төмсөгний үрэвслийг эмчлэхэд хэрэглэнэ.

    Хэрэглэх арга, тун:

    Үхэр: 20 кг амьдын жинд 1 мл-ээр судсаар удаан олгох эсвэл булчинд тарина. Тарилгын нэг хэсэгт 10 мл-ээс хэтрүүлэхгүй.

    Тугал, хонь, гахай: 10 кг амьдын жин тутамд 1 мл-ээр тарина. Судсаар аажим, булчинд мөн тарина. Тарилгын нэг хэсэгт 10 мл-ээс хэтэрч болохгүй.

    Адуу: 225 кг амьдын жинд 5 мл хүртэл (4.4мг/кг фенилбютазон) тунг судсаар аажим тарина. 450 кг амьдын жинд 10 мл хүртэл (4.4мг/кг фенилбютазон) тунг судсаар аажмаар тарина.

    Адуунд нэг тун тарилгыг судсаар аажим олгоно. Шаардлагатай бол тарилга хийснээс хойш 24 цагийн дараа амаар фенилбютазоныг олгож болно.

    Цочмог болон эмнэлэгт эмчлүүлж байгаа мал амьтдад өдөрт нэг удаа таван өдөр дараалж хэрэглэж болно.

    Гаж нөлөө:

    • Дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг эмүүд нь фагоцитозыг дарангуйлдаг.
    • Судасны гадуур алдаж таривал арьс цочрох эрсдэлтэй. Цөөн тохиолдолд судсаар тарьсны дараа коллапси ажиглагдсан.
    • Судсаар аажим тарих нь чухал.

    Мал амьтныг тарих явцад тайван бус болох зэрэг хэвийн бус шинж тэмдэг илэрвэл эмчилгээг даруй зогсооно.

    Хориглох заалт, бусад эмтэй харилцан үйлчлэл:

    • Фенилбютазон нь эмчилгээний үйлчлэл үзүүлэх тун багатай.
    • Тогтсон тун, эмчилгээний хугацааг хэтрүүлж болохгүй.
    • Бусад дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг эмтэй хавсарч нэг дор эсвэл 24 цагийн дотор хэрэглэж болохгүй. 
    • Элэг, бөөр, зүрхний хүнд хэлбэрийн өвчтэй эсвэл цусны бүтцийн   

    эмгэгтэй мал амьтанд хэрэглэхийг хориглоно

    Биеэс гадагшлах хугацаа:

    • Эмчилгээний явцад болон сүүлийн эмчилгээ хийснээс хойш 12 хоногийн дотор мал амьтныг нядлахыг хориглоно.
    • Эмчилгээний явцад болон сүүлийн эмчилгээ хийснээс хойш 4 хоногийн дотор сүүг хүнсэнд хэрэглэж болохгүй.

    Хадгалах, тээвэрлэх нөхцөл: 25°C-с доош хэмд  хадгална. 

    Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 24 сар.

    Савлагаа: 100 мл

    Анхааруулга: Энэхүү эмэнд тусгайлан заагдаагүй болно.

    Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: БИМЕДА, Ирланд улс

     

    ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.