Хан-Уул дүүрэг 20-р хороо 145/5, Улаанбаатар хот, Монгол Улс
email@vetnetmn.org
Хүлээн авахтай холбоо барих: 7013-0324 Эмийн захиалга өгөх: 85891122, 77001122 Зөвлөгөө, МЭҮС: 95080324

МУУРНЫ ХАМ ВАКЦИН

  • Муурны ВАНГУАРД ФЕЛАИН РСП вакцин

    Хэрэглэх заалт:

    Эрүүл мууранд герпесвирус-1ээр үүсгэгддэг ринотрахейт, калицивирусээр үүсгэгддэг муурны амьсгалын замын эмгэг, парвовирусээр үүсгэгддэг панлейкопениа эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

    Хэрэглэх арга, тун:

    Эрүүл мууранд хэрэглэнэ.

    Хөлдөөж хатаасан вакциныг ариутгасан шингэлэгчтэй хольж сайтар сэгсэрч 1 мл тунг булчинд эсвэл арьсан дор тарина.

    Эхний тун: 12 долоо хоног түүнээс дээш настай  эрүүл муурыг вакциндаад

    2 дахь тунг 3-4 долоо хоногийн дараа давтан тарина.

    Жилийн дараа давтан тун нэг удаа тарих зөвшөөрөлтэй.

    Гаж нөлөө, эмийн харилцан нөлөөлөл:

    Вакциндсаны дараа сөрөг хариу урвал илрээгүй. Хэрвээ анафилакси урвал өгвөл эпинефрин хэрэглэх заалттай. 

    Хориглох заалт:

    Хээлтэй мууранд хэрэглэхийг хориглоно.

    Биеэс гадагшлах хугацаа:

    Энэхүү бэлдмэлд тусгайлан заагдаагүй.

    Дархлааны үргэлжлэх хугацаа:  1 жил

    Хадгалах тээвэрлэх нөхцөл: Харанхуй газарт  2С-7С хадгална. Хөлдөөж болохгүй. Сайн сэгсэр.

    Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 24 сар.  

    Анхааруулга:

    Хэрэглэсэн сав болон хэрэгцээгүй болсон зүйлсээ устга. Хадгалалтыг уртасгах зорилгоор Гентамициныг нэмсэн. Вакцин тарихдаа ариутгасан зүү, тариур ашигла. Химийн бодисоор бүү ариутга учир нь вакцины идэвх алдагдах магадлалтай.

    Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “ЗОИТИС”, Америк улс

    ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.