• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
Аламицин Аэрозол

Аламицин Аэрозол

140гр төмөр баллон саванд 5 гр окситетрациклин гидрохлорид агуулсан цэнхэр өнгөтэй аэрозол. Мэдрэмтгий эмгэг үүсгэгч бактериудын уураг нийлэгжих явцыг саатуулж бактерийн өсөлт үржилтэд шууд нөлөөлдөг.  

Хэрэглэх заалт: Окситетрациклин нь Грам-, Грам+ бактерийн эсрэг идэвхтэй, өргөн хүрээний үйлчилгээтэй. Аламицин Аэрозолийг окситетрациклинд мэдрэмтгий бичил биетнүүдийн эсрэг үхэр, хонь, гахайд бактерийн гаралтай турууны үрэвсэл (балцруу) болон тухайн хэсэг газрын халдварын үед эмчилгээнд хэрэглэнэ.   

Хэрэглэх арга, тун: Хөл турууны үрэвслийн үед (балцруу) эмийг хэрэглэхээс өмнө тухайн хэсгийн бохирдож үхжсэн хэсгийг сайтар  цэвэрлэх хэрэгтэй. Мөн шархыг эхлээд сайтар угааж цэвэрлэсний дараагаар хэрэглэх хэрэгтэй. Аламицин аэрозолийг хэрэглэхийн өмнө сэгсэр. Шархыг бүрэн бүрхтэл эсвэл хэдхэн секундийн турш цацаж хэрэглэнэ. Эмчилгээ хийж байгаа хонийг бэлчээрт буцааж гаргахын  өмнө хуурай газар нэг цаг орчим зогсоох хэрэгтэй.

Хадгалах тээвэрлэх нөхцөл: Тасалгааны хэмд 250С-т, чийглэг нөхцөлд хадгална.

Анхааруулга: Нүд, арьсанд хүргэж цацаж болохгүй. Хэрэглэсний дараа гараа угаах. Агаарт цацагдсаны дараа амьсгалахаас болгоомжил. Битүү саванд нарны гэрлээс хол байлгах, 500С-с дээш температурт хадгалж болохгүй. Хэрэглэсний дараа хатгаж цоолж, түлж шатааж болохгүй. Хэт улайссан халуун болон гал авалцах боломжтой аливаа зүйлс рүү цацаж болохгүй. Зөвхөн гадуур цацаж хэрэглэнэ.

Маш шатамхай. Агааржуулалт сайтай орчинд хэрэглэх хэрэгтэй. Аламицин аэрозолийг хэрэглэж байх үедээ тамхи татаж болохгүй. Хэрэглээгүй бүтээгдэхүүн болон савыг байгаль орчны газрын заавар, дүрмийн дагуу хаяж устгана.

Хэрэглэхээс өмнө эмийн заавар, шошготой сайтар танилцана уу. “Норбрүүк” ХХК Хойд Ирланд улсад үйлдвэрлэв.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

PDF Татах
207110a
PDF Татах
3025-10a
PDF Татах
3032-10a
PDF Татах
3041-10a