-
Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг
Бимодайн 24 нь тунгалаг, шар өнгөтэй тарилгын уусмал бөгөөд 1 мл тутамдаа:
Сульфадиазин .........................................................................................200.00 мг
Триметоприм ......................................................................................... 40.00 мг
Натрийн формальдегид сулфоксилат дигидрат (антиоксидант)……1.00 мг
Хэрэглэх заалт
Хэрэглэхээс өмнө эмийн заавартай сайтар танилцана уу. Бимодайн 24 тарилгын уусмалыг адуу, үхэр, хонь, гахай, нохой, мууранд цочмог, цочмогдуу, архаг явцтай бактерийн гаралтай халдварын эсрэг хэрэглэнэ. Үйлчилгээний хүрээгээрээ Грам эерэг ба Грам сөрөг бактериуд үүнд: стрептококк, стафилококк, актинобацилл, салмонелла, пастерелла, Э.коли, коринэбактери, бордетелла, клебселла болон хсамепиллагийн төрлүүдийн эсрэг үйлчлэх ба доорх эрхтэн тогтолцооны бактерийн халдваруудын эсрэг эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
ЭМИЙН ТУН, ОЛГОХ АРГА ЗАМ
ЭСРЭГ ЗААЛТ
БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА
Эмчилгээтэй үнээний сүүг хүнсэнд хэрэглэхгүй. Эмчилгээтэй байгаа малын махыг хүнсэнд хэрэглэхгүй.
Мах, гэдэс дотор:
СӨРӨГ НӨЛӨӨ
Хүчжүүлсэн сулфаниламидын бэлдмэлийг вен судсаар олгосон тохиолдолд анафилаксийн шоконд орох, улмаар үхэлд хүрч болно. Эмийг тарих явцад үүнийг санах хэрэгтэй. Судсаар олгож байгаа үед эмийг биеийн температуртай адил болгож аажим удаан тарих хэрэгтэй. Тарих явцад эсвэл дараа нь амьтан тавгүйтэх эхний шинж тэмдэг илэрвэл эмчилгээг зогсоож шокын эмчилгээ эхлүүлнэ.
Судсаар хийх шаардлагатай эмчилгээний үед маш болгоомжтой хийнэ. Тарилгын хэсэгт хавдах эсвэл хатуу болох зэргээр хэсэг газрын хариу урвал илэрч болох ч эмчилгээ хийх шаардлагагүй.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
250С-ээс дээш хэмд хадгалж болохгүй. Бага температурт бүтээгдэхүүнд талст үүсэж болох ба энэ үед бүтээгдэхүүнийг аажмаар дулаан нөхцөлд (25°С-ээс хэтрүүлэхгүй) хадгалахад хэвийн болно. Хөлдөхөөс болгоомжил. Эхний тун биеэс гадагшилсны дараах 28 хоногт бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Ашиглаагүй материалаа устга. Хүүхдийн гар хүрэхээс болгоомжил.
САВЛАГАА
50 мл ба 100 мл-ээр савлагдсан.
ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.
Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс