• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
Оптиклокс нүдний тос

Оптиклокс нүдний тос

Ерөнхий шинж:

Нүдэнд түрхэх зориулалттай ариутгасан тосон түрхлэг. 5 гр-ийн тариур бүрт 16.7% w/w клоксациллин (Бензатины давс B.P.Vet) агуулах ба удаан үйлчилгээтэй антибиотик. Клоксациллин бензатин нь семи-синтетик пенициллин бөгөөд 6 амино-пеницилланик ацидаас гарган авсан.

Хэрэглэх заалт:

Адуу, Үхэр, хонь, нохой, мууранд стаффилакокк болон бациллийн бүлгийн бактеруудаар үүсгэгдсэн нүдний халдварын үед хэрэглэнэ.

Тун, олгох заавар:

Зөвхөн нүдэнд түрхэж хэрэглэнэ. Тосыг түрхэхдээ нүдний доод зовхийг гарын хуруугаараа тэлж  зовхины уутанд дусааж өгнө.

Олгох тунгийн зааварчилгаа:

Үхэр, адуунд:            нэг нүдэнд ойролцоогоор 5-10 см шахна.

Хонинд:                     нэг нүдэнд ойролцоогоор 5 см шахна.

Нохой, мууранд:       нэг нүдэнд ойролцоогоор 2 см шахна.

Ихэвчлэн нэг удаа нүдэнд түрхэж эмчилгээнд хэрэглэх заавартай. Гэвч шаардлагатай гэж үзвэл 48-72 цагийн дараа давтан хэрэглэнэ. Зөвхөн нэг нүд нь халдварлагдсан малыг эмчлэхдээ эхлээд эрүүл нүдэнд дараа нь халдвартай нүдэнд эмийг хэрэглэнэ. Ингэснээр өвчлөөгүй нүдийг халдвар авахаас сэргийлж хамтад нь эмчилнэ гэсэн үг.

 

Аюулгүй байдал анхааруулга-пенициллин, цефалоспорины бүлэгт хэт мэдрэмтгий байдал

Пенициллин, цефалоспорины бүлгийн бэлдмэлээр тариа хийх, амьсгалах, залгих эсвэл арьсанд түрхэж хэрэглэх зэрэгт хэт мэдрэмтгий байдалд (харшил) оруулах магадлалтай. Хэт мэдрэмтгий байдал нь хүнд байдалд хүргэж болно.

 

1.   Хэрэв та эдгээр эм бэлдмэлүүдэд харшилтай бол шууд хүрэлцэхээс болгоомжил.

2.   Харшилаас сэргийлж, бүх аюулгүйн дүрмийг сахиж хэрэглэх ёстой.

3.  Доорх шинж тэмдгүүд болох жишээ нь арьс загатнавал эмчид очиж зөвлөгөө авах, энэ эмийн талаарх мэдээллийг авч очно. Нүүр, уруул, нүд хавдах эсвэл амьсгал хүндрэх зэрэг нь нилээд хүндэрсэн шинж тэмдэг бөгөөд даруйхан эмийн эмчилгээнд хамрагдах хэрэгтэй.

Хэрэглэсний дараа гараа сайтар угаа.

Анхааруулга:

Мах, сүүнд хадгалагдахгүй.

Эмийн талаарх анхааруулга:

250С-с дээш температурт хадгалж болохгүй. Нэг тариуртай тосыг нэг удаа л хэрэглэнэ. Хэрэглээгүй үлдсэн тосыг хаях хэрэгтэй. Хүүхдээс хол байлга. Зөвхөн гадуур түрхэж хэрэглэнэ.

Норбрүүк эмийн компанид үйлдвэрлэв.

 

ЗӨВХӨН МАЛ АМЬТНЫ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.

PDF Татах
2034-21C
PDF Татах
2272-20D
PDF Татах
3175-20H