-
Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг
(Галзуу өвчнөөс сэргийлэх үхүүлсэн вирус бүхий вакцин)
Эрүүл нохой, муур, өмхий хүрэн, үхэр болон хонинд галзуу өвчнөөс сэргийлэх зорилгоор тарьж хэрэглэнэ. Галзуу өвчнөөс сэргийлэх вакцины вирусийг химийн бодисоор идэвхгүйжүүлж, эсийн өсгөвөрт өсгөвөрлөж гаргаж авсан. Цэвэршүүлж, идэвхгүйжүүлсэн вирусийн гаралтай вакциныг шингэн хэлбэрээр савласан.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Нохой, муур, өмхий хүрэнд: Сайтар сэгсэр. 1 мл тунг арьсан дор тарина. Нохойнд булчинд эсвэл арьсан дор тарина. 3 сар буюу түүнээс дээш настай эрүүл нохой, муур, өмхий хүрэнд 1 мл тунг тарина. 1 жилийн дараа давтан тунг тарина. Дараагийн давтан тунг 3 жилд нэг удаа тарина. Өмхий хүрэнд давтан тунг жилд 1 удаа хийнэ.
Үхэр, хонь: Сайтар сэгсэр. 2 мл тунг булчинд тарина. 3 сар буюу түүнээс дээш настай хонь, үхэрт тарина. Давтан тунг жилд нэг удаа хийнэ.
АНХААРУУЛГА
2°С-ээс 7°С хэмд хадгална. Өндөр температурт удаан байлгавал идэвхээ алдана. Хөлдөөж болохгүй. Ариутгасан зүү, тариур ашиглаж вакциныг тарина. Вакцин хийсний дараах 21 хоногт заазлаж, нядлахгүй. Хадгалалтыг уртасгах зорилгоор гентамицин нэмсэн. Вакцин тарьсны дараа анафилакси урвал үзүүлэх магадлалтай. Ерөндөгөөр эпинефрин хэрэглэх зөвшөөрөлтэй.
ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.