• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
МУЛЬТИВИТАМИН ТАРИЛГА

МУЛЬТИВИТАМИН ТАРИЛГА

 

Найрлага: 1 мл уусмалд агуулагдах агууламж:

Витамин А

2000 ОУН

Витамин Д3

2000 ОУН

Витамин Е Ацетат

4 мг

Никотинамид

10 мг

Витамин В1

10 мг

Витамин В6

5 мг

Витамин В2 Натрийн фосфат

1 мг

Д-Пантенол

1 мг

Витамин В12

10 мг

Д-Биотин

10 мг

Калциум глицерофосфат

10 мг

Фенол

0.5% w/v

 

ЭМ ЗҮЙ

Витаминууд нь бодисын солилцооны ихэнх үйл ажиллагаанд оролцох бөгөөд бие махбодид бага хэмжээгээр шаардлагатай органик бодис юм. Ихэнх витаминууд бие махбодид бага эсвэл огт нийлэгждэггүй тул мал амьтад витамины дутагдалд орно. Гол шалтгаануудад хоол тэжээлийн хомсдол, эмийн эмчилгээ, өвчин, хээлтэй үед витамины хэрэглээ нэмэгддэг.                                                                                                                                                          

Мал амьтанд зарим витаминууд дутагдахад илрэх шинж тэмдгүүд:

Витамин А –  Мал давжаарах, хэвийн бус алхах, гажигтай төл гарах (гахайд), нүдний эвэрлэг бүрхүүл зузаарах, арьс зузаарч хуурайших, тархи-нугасны шингэний даралт нэмэгдэх, цусны сийвэн болон элэгний А витамин багасах.  

Витамин Д3 – Төл малын өсөлт муудах, сульдаж ядрах, рахит, цусны сийвэнд кальци, фосфор багасч харин шүлтлэг фосфатаз ихэснэ.  

Витамин Е Ацетат – Гэнэт үхэх, элэг цайж үхжих, зүрх томрох, булчин цайх, хавагнах, шарлах.

Витамин В1 – Мал давжаарах, тэжээл идэх дуршил буурах, гэнэт үхэх. Зүрхний булчин суларч хэмжээгээр томрох, цусанд пируват ихсэх.     

Витамин В6 – Мал давжаарах, татаж унах, цусанд гемоглобин багасах, цусны сийвэнд төмөр ихсэх, шээсэнд ксантурений хүчил ихсэх.  

Витамин B12 – Мал давжаарах, цочромтгой, амьдрах чадвар сул торой гарах, ийлдэст витамин В12 багасах, лимфоцит буурах, элэг томрох.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Мультивитамин тариаг адуу, үхэр, хонь, ямаанд витамины дутагдлын үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор тарьж хэрэглэнэ. Мөн түүнчлэн мал амьтан өвчилсөн үед биеийн ерөнхий байдлыг сайжруулах, биеийн эсэргүүцлийг дэмжих зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ.        

ТУН, ОЛГОХ АРГА ЗАМ

Булчинд эсвэл арьсан дор тарьж хэрэглэнэ. Тарих газраа сайтар цэвэрлэж спиртээр арчина. Тарилганд хэрэглэгдэх багаж хэрэгслийг ариутгаж цэвэрлэсэн байх ёстой.  

Адуу, үхэрт: 50 кг тутамд 2 мл

Хонь, ямаа, гахай, нохой, мууранд: 10 кг тутамд 1 мл

ХОРИГЛОХ ЗААЛТ, АНХААРУУЛГА

Сүүнээс гадагшлах хугацаа: 0 хоног. Эмчилгээний үед малыг нядалж хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Сүүлийн эмчилгээнээс 28 хоногийн дараа адуу, үхэр, хонь, ямаа, гахайг нядалж хүнсэнд хэрэглэнэ. 300 С-ээс дээш хэмд хадгалахгүй. Гэрлээс хол хадгална. “БИМЕДА”, Ирланд улс

 

ЗӨВХӨН МАЛ АМЬТНЫ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.

 

 

PDF Татах
1048231114