• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
КАЛЬ-ПЛАС  ТАРИЛГЫН УУСМАЛ

КАЛЬ-ПЛАС ТАРИЛГЫН УУСМАЛ

НАЙРЛАГА

Кальцийн бороглюконат             23.0% (1мл-т агуулагдах кальцийн хэмжээ 19.1мг)

Натри гипофосфит                       2.85% (1мл-т агуулагдах фосфорын хэмжээ 10.0мг)

Магнийн хлорид гексагидрат      4.5%

Декстроз моногидрат                   15.0%

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Төллөсний дараах саа болон үхэр, хонь, адуу, гахайны кальци, глюкоз, магни, фосфорын дутагдлын эмчилгээнд хэрэглэнэ.

 

100 мл дахь катионы мЭкв агууламж:

Кальци    96 мЭкв

Натри      32 мЭкв

Магни     44 мЭкв

                                    Нийт           172 мЭкв

100 мл дахь анионы мЭкв агууламж:

Бороглюконат      96 мЭкв

Гипофосфит         32 мЭкв

Хлорид                 44 мЭкв

                                    Нийт           172 мЭкв

 

ОЛГОХ ТУН, АРГА ЗАМ

Нас гүйцсэн адуу, үхэрт:   250-500мл

Нас гүйцсэн хонь, гахайд:  50-125мл

Шаардлагатай бол малын эмчийн зааврын дагуу давтан хэрэглэнэ.

Үхэр, хонь, гахайд судсаар, арьсан дор болон хэвлийн хөндийд харин адуунд венийн судсаар тарьж олгоно. Арьсан дор тарихдаа нэг газар тарихгүйгээр зүүгээ хатгасан цэгтээ хэд хэдэн хэсэгт тарааж тарина. Удаан болгоомжтой тарина. Хэрэглэхийн өмнө биеийн температуртай адил болгож хэрэглэнэ

АНХААРУУЛГА

Хэрэглэсэн эм тарианы цодонгоо устга. Ямар нэг хадгалааслагч агуулаагүй. Бэлдмэлийг зөвхөн бохирдоогүй тохиолдолд хэрэглэх зааалттай. Хэрэглэснээс 24-36 цагийн дараа мал, амьтны биеийн ерөнхий байдал сайжрахгүй байвал, малын эмчид үзүүлж дахин оношоо тодорхойл.

Биеэс гадагшлах хугацаа шаардлагагүй.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

Хуурай сэрүүн нөхцөлд 15-300С хэмд хадгална.  Хөлдөөж болохгүй. Хүүхдийн гар хүрэх газраас хол хадгал. Дэлгэрэнгүй мэдээллийг эмийн заавраас сайтар уншина уу.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

 

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс

PDF Татах
ALI-0425
PDF Татах
ALI 0560