• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
БИВЕСЕЛ  тарилга

БИВЕСЕЛ тарилга

НАЙРЛАГА

Ариутгасан тарилгын цийдмэг.                             1 мл бүрт:

Витамин Е (альфа-токоферол ацетат)                   68 мг

Селен (калийн селенат BP(Vet))                             1.5 мг

Туслах бодис                                                            1 мл хүртэл

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Бивеселийн тарилгыг торой, хурга, тугалд Витамин Е селений дутагдлын үед урьдчилан сэргийлэх, эрдэс тэжээлийн гаралтай булчин сөнөрөх буюу булчин цайх өвчний үед эмчилгээний зорилгоор хэрэглэнэ. Бивеселийг хээлтэй хонинд тарьж хэрэглэснээр нялх хургыг эрдэс витамины дутагдлаас үүсэх булчин цайх өвчнөөс сэргийлнэ.

 

ОЛГОХ ТУН, АРГА ЗАМ

Хурганы арьсан дор болон булчинд, эм хонинд зөвхөн арьсан дор, харин тугал, торойд булчинд тарих заавартай. Асептикийн дүрмийг баримтлан тарилга хийнэ. Хэрэглэхийн өмнө шилтэй уусмалыг сайтар сэгсэр.

МАЛЫН ТӨРӨЛ                  ТУН ХЭМЖЭЭ

Эм хонь:               (нялх хургыг витамины дутагдлаас сэргийлэх зорилгоор) 45 кг тутамд 2 мл-г  3 сарын хээлтэй хонинд  тарина.

Нялх хурганд:      0.5 мл. Шаардлагатай бол 2-4 долоо хоногийн дараа давтан тарина.

Хөрвө хурганд:    0.5-1 мл. Шаардлагатай бол 2-4 долоо хоногийн дараа давтан тарина.

Тугалд:                  45 кг-д 1-2 мл. Шаардлагатай бол 2-4 долоо хоногийн дараа давтана.

Торойд:                 25 кг-д 1 мл. Шаардлагатай бол 2-4 долоо хоногийн дараа давтана.

 

АНХААРУУЛГА

Санамсаргүй байдлаар өөрийгөө хатгаж тарихаас болгоомжил. Зарим  үхэр  хэт мэдрэмтгий байдалд орж  хариу урвал үзүүлж болно. Энэ үед зохих шинж тэмдгийн эмчилгээ хийх хэрэгтэй. Тарьсан хэсэг газарт хариу урвал өгч болно. Энэ нь ихэвчлэн түр зуурынх байдаг бөгөөд хэд хоногийн дараа хэвийн байдалдаа орно. Хэрэглээгүй бүтээгдэхүүн болон савыг тухайн орон нутгийн заавар дүрмийн дагуу хаяж устгана.

Эмийн талаарх анхааруулга:

Эмийн эхний тунг хэрэглэж эхэлснээс хойш 28 хоногийн дотор хэрэглэж дуусга.

 

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА

Торой, хурга, тугал:             маханд үлдэхгүй.

Эм хонь:                                мах-28 хоногийн дараа хэрэглэнэ.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

250С-с дээш температурт хадгалж болохгүй. Нарны шууд тусгалаас хол хадгал. Хүүхдээс хол байлга. Дэлгэрэнгүй мэдээллийг эмийн заавраас сайтар уншина уу.

 

Зөвхөн МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР хэрэглэнЭ.