-
Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг
Гэрийн тэжээвэр амьтдын хувьд амны эрүүл мэнд бол анхаарах ёстой нэг цухал сэдэв юм.
Амны хөндийн эрүүл ахуй алдагдсанаар шүдний чулуу, буйлны үрэвсэл үүсгэх ба урт хугацаандаа үрэвсэл үүсгэгч бактери буйлны хялгасан судсаар дамжин цусанд нэвтэрснээр зүрх, элэг, бөөрний үрэвсэл үүсэх боломжтой.
Эдгээр асуудлаас урьдчилан сэргийлэх арга нь шүдийг угааж хэвших явдал юм. Угааж сургахын тулд аль болох гөлөг, зулзага байхаас эхлэх нь зүйтэй байдаг.
Шүд угааж сургах:
Хэрэв таны хайрт амьтан шүдээ огт угаалгах дургүй бол аль болох хатуу юм мэрүүлэх, зориулалтын бохь зажлуулах шаардлагатай. Мөн жил бүр амны хөндий үзлэгт тогтмол хамрагдаж эрүүл байгаа эсэхийг үзүүлж байх нь зөв юм аа.